Саудын Арабын Рияадх хотод “Дэлхийн тулааны наадам” үргэлжилж байна. Спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж буй тус наадмын жюү жицүгийн -70 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Франц улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдснаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан болсон юм.
Манай улсаас жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин, -70 кг-ын жинд Б.Хулан, эрэгтэйчүүдийн -85 кг-ын жинд Б.Ариунцог, пара ангилалд Э.Батболд нар оролцож байна.
Уншиж байна |