Германы "Spiegel" гэх нэр хүндтэй сэтгүүлд "Амьдрахад тааламжгүй 25 хот" нийтлэлд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг дурджээ. Аялагчид аялал хийхдээ очсон газраасаа сэтгэл ханамж авахыг эрхэмлэдэг. Хэдий тухайн хот том хөгжилтэй хот хэдий ч амьдрахад тааламжтай хот мөн эсэх нь эргэлзээтэй. Иймд "Meineorte" хэвлэлд аялагчдын сэтгэл ханамжийн талаар судалгаа авчээ. Тус судалгааны ихэнх нь том хотууд дурдагдсан байна. Энэ нь дээр дурдсанчлан хөгжил дэвшил хэдий чухал ч амьдарч буй орчин оршин суугчдад ээлтэй байна уу гэдгийг чухалчилж авч үзжээ.
Амьдрахад тааламжгүй 25 хот
1. АНУ-Детройт хот
Ихэнх хүмүүс Детройт хотыг реппер Эминемийн төрөлх хот гэдгээр мэднэ. Тус нийтлэлд "Детройт хотод хэсэг хугацаанд л амьдрахад тус хотод амьдардаг хүмүүс хар бараан реп дуу хийдгийг ойлгох болно" гэжээ. Учир нь Детройтод автомашины гэмт хэргийн гаралт ихтэй тул үргэлж муу мэдээ гардаг. Жилд дунджаар 350 хүн амины хэрэг гардаг (галдан шатаах, дээрэм болон бусад хүчирхийллийн үйлдлүүд).
2. Гватемал хот, Гватемал
1970-аад оноос хойш Гватемал улсын нийслэлд ойр орчмын бүс нутгуудаас олон мянган цагаачид зорин очиж суурьших болжээ. Ингэснээр тус хотод хүн амын өсөлт маш их болсон байна. Гэвч үүний үр дүнд ядуусын хороолол маш ихээр нэмэгджээ. Гватемал хот хэд хэдэн байгалийн гамшигт өртөж (галт уулын дэлбэрэлт, шуурга, газар хөдлөлт), хотын өнгө үзэмж дорджээ. Иймд тус улсын амьдрахад таарамжгүй хотын нэгээр нэрлэжээ.
3. Мексик хот
Мексит хотод гэхэд есөн сая оршин суугч амьдардаг. Хотын төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн боловч хотын бусад хэсэг нь тийм ч үзэсгэлэнтэй биш гэнэ. Жишээ нь агаарын бохирдол, хог хаягдлын асуудал, түгжрэл зэрэг олон бэрхшээлүүд Мексик хотод амьдрахад тийм ч тааламжтай санагдахгүй л болов уу.
4. Каракас хот
Венесуэл Улсын нийслэл Каракас хот нь онцгой үзэсгэлэнтэй төдийгүй маш аюултай хотын нэгээр нэрлэгддэг. Тухайлбал, 100 000 оршин суугч тутамд 120 хүн амины хэрэг үйлдэгддэг бөгөөд үүний 98% нь шийдэгдээгүй байна. АНУ оршин суугчдаа Каракас руу зочлохоос татгалздаг байна.
5. Кишинев хот
Дэлхийн 2-р дайны дараа Кишинев хот ихээхэн сүйрсэн. Улмаар Зөвлөлт Холбоот Улс асар их зардлаар сэргээн босгосон байдаг. Гэсэн хэдий ч 1970-аад оноос хойш энд тийм ч их зүйл болоогүй байна. Энэ хотод хуучин үзэсгэлэнтэй барилгууд, ялангуяа олон сүмүүд байдаг. Тэр ч утгаараа энд цаг хугацаа бага зэрэг зогссон, уйтгартай хэмээн үзжээ.
6. АНУ-Хьюстон хот
Хьюстон хот сүүлийн жилүүдэд үе үе хар салхинд нэрвэгдсэн. Хүн амын тавны нэгээс илүү нь ядуу амьдарч байна. Хьюстон хотод ногоон байгууламж цөөн байдаг. Тоо томшгүй олон өндөр барилгууд хэдий сүрдмээр харагддаг ч иргэндээ ээлгүй хот гэж үзэж болно.
7. Бразил-Сан-Паулу хот
Энэ хот 11 сая хүн амтай. Сан Паулу нь маш олон барилгагуудтай бөгөөд Бразилийн хамгийн том хот юм. Хотын хүрээлэн буй орчны бохирдол асар их, дуу чимээ нь хотын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, мөн хогны асуудал хүндээр тулгардаг газар гэнэ. Үүнээс гадна цэвэр усны асуудал маш их тулгардаг тул хотын оршин суугчид усанд орох бүрдээ эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг байна.
8. АНУ-Лос Анжелес хот
Хүмүүс Лос-Анжелес хотыг уг жагсаалтад орсон байхыг хараад их гайхаж магадгүй. Үнэндээ энэ хотод их олон ядуусын хороолол багтдаг төдийгүй дүүргүүдийг заримдаа гарал үүсэл, боловсрол, орлого гэх мэтээр нь тусгаарлаж, хашаа, хана хэрэмээр тусгаарладаг аж. Мөн хүн ам, замын хөдөлгөөн, агаарын бохирдол зэрэг нь Хойд Америкт хамгийн муу үзүүлэлт хотын нэгд тооцогддог байна.
9. Ангол-Луанда
Энэ хотод арван сая орчим оршин суугч амьдардаг. Хотын хаалганы гадна маш том хэмжээний ядуусын хороолол байдаг. Тэнд ундны цэвэр усны хангамж хамгийн гол асуудал болоод байгаа юм. Цэвэр усны дутмаг байдлаас болж олон төрлийн тахал өвчин гарах эрсдэлтэй байна.
10. Йордан-Амман
Амман 20-р зууны дунд үед Израилаас ирсэн Палестин дүрвэгсдийн урсгалаар л өнөөдөр дөрвөн сая гаруй хүн амтай асар том хот болсон. Хотын захиргаа шинэ барилгууд ямар байх ёстойг маш нарийн зааж өгдөг. Иймээс Амман харьцангуй өнгө үзэмжгүй харагддаг аж.
11. Герман-Людвигсхафен
Германы хамгийн өнгө үзэмж муутай хотоор Людвигсхафен нэт ордог. Тус хотын өнгө үзэмж нь аж үйлдвэрээр тодорхойлогддог. Мөн саарал өнгийн угсармал барилгууд, сонирхол татахуйц хотын төв байхгүй. Нутгийн оршин суугчид ч энэ хотыг хуучирсан гэж хүлээн зөвшөөрдөг байна.
12. Их Британи-Лондон
Ихэнх хүмүүс Лондон бол үзэсгэлэнтэй хот гэдэг. Гэхдээ энэ үзэсгэлэнтэй хотод тулгамдаж буй олон асуудал бий. Лондонд гудамжны цэвэр байдлын талаар оршин суугчид болон аялагчдаас маш их гомдол очдог бөгөөд энэ нь хотын өнгө үзэмжтэй холбодог аж.
13. Польш-Варшав
Энд бас л гайхах зүйл гараад ирлээ. Гэвч судалгаанд оролцогчдын бараг 10 хувь нь Варшав бол тэдний хувьд гоо зүйн бус архитектуртай метрополис гэж хариулжээ.
14. Бельги-Шарлерой,
Энэ хот дэлхийн хамгийн сонирхол татахуйц хотоор хэд хэдэн удаа шалгарч байсан. Архитектурын хувьд тааламжгүй барилгууд эцэс төгсгөлгүй байдаг нь оршин суучдад тухгүй мэдрэмж төрүүлдэг байна.
15. Испани-Мадрид
Мадрид бол үзэл бодол өөр өөр хот гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрх мэдэлтэй, гайхалтай барилгуудад дуртай хүмүүс байж болно. Бусад хүмүүсийн хувьд цагаан хувцас өмссөн хот нь хэтэрхий "цэвэр" бөгөөд ариутгасан байдаг.
16. Улаанбаатар хот
Сүүлийн жилүүдэд олон хүн Монгол руу аялах болсон. Тухайн улсын соёл, хүрээлэн буй орчин нь маш сонирхолтой. Харин нийслэл хотын тухай дурдахад хүн амын нягтаршил ихтэй гудамж, чимээ шуугиан, тоос шороо, гудамжинд амьдардаг маш олон гэр оронгүй иргэд зэрэг маш олон асуудалтай. Цаашлаад энэ хотод ариун цэврийн байгууламж байхгүй учраас иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигддөг байна.
17. Орос-Норильск
Норильск бол Оросын хамгийн хойд хотуудын нэг юм. Тэнд никель үйлдвэрлэснээс болж хот бүхэлдээ бохирдолтой байдаг. Мөн зарим барилгын фасадууд эвдэрч сүйдсэн байна.
18. Миннесота- Red Lake
Энэ газрын оршин суугчдын дунд амьдрах орчны судалгаа явуулахад ихэнх нь "Үнэхээр амьдрахыг хүсэхгүй байна" гэжээ. Учир уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс болсон хэмээн тайлбарлажээ.
19. Филиппин-Манила хот
Манила хотод нэг километр квадрат талбайд 43 мянга орчим хүн амьдардаг. Тийм ч учраас тус хотын гудамжууд дэлхийн бусад газраас илүү шигүү суурьшсан байдаг аж. Хүмүүс хаа сайгүй бөөгнөрсөн учраас Манила хотыг амьдрахад таагүй хотоор нэрлэжээ.
20. Герман-Биттерфельд
БНАГУ-ын үед Биттерфельд химийн үйлдвэрлэлийн төв байсан тул Европын хамгийн бохир хот байв. Эвдэрсэн барилга байгууламж, байгалийн бохирдлын улмаас хотын өнгө үзэмж таагүй харагддаг гэнэ.
21. Австрали-Брисбэн
Австралид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар нутаг байдаг нь дамжиггүй. Гэвч Брисбэн хот нь тийм ч сайхан хот биш гэдгийг хэлжээ. Учир нь тус хотод замбараагүй олон барилга байгууламж байдаг нь тухгүй, амьдрахад тийм ч таатай биш гэж үздэг байна.
22. Хойд Солонгос-Пёньян
БНАСАУ-ын нийслэлд зочлох нь сонирхолтой бөгөөд хотын өнгө үзэмж хүмүүсийн нүдийг хужирладаг. Гэвч ихэнх зочид буудлууд нь хийц загвар муутай гэнэ. Жишээ нь 3200 өрөөтэй том хэмжээний буудал болох "Ryugyong"-ийг Esquire сэтгүүлээс "Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн муу барилга" гэж нэрлэж байсан удаатай.
23. Бельги-Брюссель,
Олон жуулчид Брюссель хотыг "Маш үзэсгэлэнтэй, гэхдээ үнэхээр уйтгартай" гэжээ. Үүнээс гадна энэ хотод машин жолоодох нь үнэхээр зовлонтой байсан. Тиймээс уг жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг хэмээн дурдсан байна
24. Портланд-Орегон
Энэ хотыг зарим хүмүүс барилгын элементүүдийг сэтгэл хөдөлгөм гэж үздэг. Гэсэн хэдий ч ихэнх жуулчид болон оршин суугчид уг барилгуудыг томоохон бүтэлгүйтэл гэж дүгнэдэг. Хотын өнгө үзэмж чухал хэдий ч оршин суугчид таатай орчинд амьдрах ёстой гэж үзжээ.
25. Украин-Припять
1986 онд Чернобылийн гамшгийн улмаас нүүлгэн шилжүүлсэн тус хотод хүн оршин суудаггүй. Сталины үеийн өндөр барилгууд эзгүйрсэн нь хотыг аймшигтай мэт харагдуулж байгаа юм.