Ханжоу-2022 Азийн пара наадмын таэквондогийн төрөлд өнөөдөр манай хоёр тамирчин тулаанаа хийнэ.
Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хороо, үндэсний шигшээ баг, МУГТ Г.Болор-Эрдэнэ жингээ толгойлж буй тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тайландын тамирчинтай тулалдана.
Харин -70 кг-ын жинд дэлхийн аваргын гурван мөнгө, хошой хүрэл медальт Б.Шинэбаярын хувьд шөвгийн наймд Хятадын тамирчинтай тус тус тулалдах хуваарьтай байна.
Уншиж байна |