НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан олгохоор төлөвлөснийг Татварын ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэх аж.
Татварын ерөнхий газраас буцаан олголтыг өнгөрсөн долоо хоногт олгоно гэж мэдээлж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногоос иргэд худалдан авалтынхаа хоёр хувийн буцаалтаа авч эхлэх нь. Буцаан олголтод энэ оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн, 10 дугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө бүртгүүлсэн баримт багтаж байгаа юм.
Уншиж байна |