Сүүлийн хэдэн сард хотын төвөөр байрладаг ТҮЦ-ийг буулгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо удаа дараа хэвлэлийн бага хурал хийж эсэргүүцлээ зарлаад буй.
Их хотын соёл, өнгө үзэмжээс хойш татаж, арагш зулгаасан ТҮЦ гээчийг халах цаг нь болжээ. Иргэдийн хувьд "Эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй худалдааны ийм жижиг мухлаг нийслэлд ямар хэрэгтэй юм бэ. Орчноо цэвэрлэдэггүй, эргэн тойрон нь ариун цэврийн орчин хангаагүй, хэд хоносон нь мэдэгдэхгүй ширхэгийн хоол, чанасан өндөг зэрэг зардаг нь итгэхэд хэцүү газар. Гаднаа ч паланцаг, дотроо ч паланцаг ийм заваан газруудаар хэн үйлчлүүлэх вэ" гэж байв.
Хамгийн наад захын жишээ дурдахад, ямар ч үед эрүүл ахуйн шаардлага хангаагүй ороомог, пришоки, бууз, хуушуур, бургер, кимбабыг хөргүүрт биш ил лангуун дээр хонуулж зарж, худалдана. Мөн зай талбайг нь харахад хамгийн том нь 10-15 метр квадрат. Зөвхөн энэ хэмжээнээс болж ТҮЦ-Т хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын лангуу тавиур, худалдааны багаж, хөргүүр хөлдөөгчийг хүрэлцэх хэмжээгээр байрлуулах боломжгүй учраас хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны температурт зарж, борлуулж байгаа. Үүнээс хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж байна. Тэр ч утгаараа олон жил нийгмийн маргааны сэдэв болоод байгаа ТҮЦ зах зээлээс шахагдаж байгаа талаар залуус үзэл бодлоо хуваалцсан юм.
53-р сургуулийн сурагч Х.Марал: Автобусны буудал дээр ТҮЦ байх нь хааяа их хэрэгтэй санагддаг. Учир нь хичээлээ тараад өлсөж байхад ТҮЦ-нд ороомог, пирошки зардаг. Мөн янз бүрийн чихэр зардаг нь таалагддаг. Гэхдээ гэрийнхэн минь ТҮЦ-нээс идэж, уух зүйл битгий аваарай гэдэг. СU GS25 зэрэг нь хамаагүй аюулгүй бүтээгдэхүүн зардаг гэсэн.
Иргэн н.Содном: ТҮЦ-үүд ер нь дэмий. Хүнсний аюулгүй байдлыг хангадаггүй. Ашиг олохын тулд юу ч хийхээс буцхааргүй хүмүүс дээ. Түц-ийг халах л хэрэгтэй. Мөн ТҮЦ дагаад архины хамааралтай хүмүүс ч олноороо цугласан байдаг. Хүүхэд залуучууд сэрэмжтэй л байх хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчид сургуулийн орчинд байрладаг ТҮЦ-үүдийг хамгийн аюултай гэж боддог тэнд хугацаа нь дууссан ямар ч бүтээгдэхүүн борлуулагддаг байж магадгүй шүү дээ.
Уншиж байна |