Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Автобусны жолооч нарт стандарт байна уу
2023-10-20

Хотын иргэдийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ бол нийтийн тээвэр. Нийслэл хотод автобусаар дунджаар 520 мянга гаруй иргэн зорчиж байна. Өглөөнөөс орой хүртэл иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн салбарынхны асуудал өдөр бүр цахим орчинд цацагдах болжээ. Иргэд автобусны жолоочдыг "бохир, бүдүүлэг, ямар ч дүрэм журамд захирагдахгүй зоргоороо хөдөлгөөнд оролцдог" зэрэг үйлдэлд бухимдалтай ханддаг. Энгийн нэгэн өдөр тутмын жишээ дурдая. 


Дийд, дийд, диииийд...Хотын өглөө ингэж л эхэлдэг. Хаа сайгүй дуут дохио хангинана. Миний хувьд өглөө бүр 16-р хорооллоос автобусанд сууж ажилдаа явдаг. Өглөө автобусны хаалга онгойхтой зэрэгцэн иргэд бие, биетэйгээ уралдаж, түлхэлцсээр орцгооно. Ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлахдаа тулж байж арай гэж автобусандаа амжиж суув.Эцсийн буудлаас 30 гаруй хүн сууснаар автобус дүүрлээ. Цаашлаад 2-3 буудал явахад  хүмүүс нэмэгдсээр, автобусанд хөл тавих зай бүү хэл амьсгалах агааргүй болтлоо дүүрдэг. Ингээд л өглөөний стресс эхэлж байгаа юм.  

 

Үүнээс гадна  автобусны жолооч "Хүүе картаа дар, картаа дарахгүй бол зайлаач" гэх дуу хангинаж өгнө. Цаашлаад автобусны жолооч огцом  тоормослох үед иргэд  урагш ханарч, нэгнийхээ хөл дээр гишгэх, бие биеэ тохойлдсоноос болоод хэрүүл эхэлнэ. Зарим иргэд олон хүн тээвэрлэж яваа автобусны жолоочид зөөлөн явахыг сануулахад "Тийм их тав тухыг хүсээд байгаа юм бол таксиндаа суу” гэх мэт ёс бус үгсийг урсгаж өгнө. Мөн дээрээс нь тамхи татаж, утсаар чанга чанга ярих нь энгийн үзэгдэл болчихсон. Шаардлага тавихаар урдаас хэлж болох хамгийн муухай үгсээр харааж зүхдэг. Энэ мэт асуудлаас болж тэр автобусанд суусан ихэнх иргэд хамаг уур бухимдлаа бардаг нь нууц биш.

 

Нийслэлд өдөр тутамд 942 автобус иргэдэд үйлчилдэг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолоочоос гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлагатай. Гэвч  жолооч нарын тоо энэ хэмжээнд хүрэхээ больжээ. 

 

Нийтийн тээврийн салбарт удаан ажилласан жолооч ховор, жолооч нарын сэлгэлт их байгаа учраас харилцааны алдаа дутагдал гаргаж байгаа гэдгийг албаныхан нь ч үгүйсгэхээ больжээ. 

 

Харин автобусны жолоочдын хувьд, "Бидний хувьд ажлаасаа бүүх үедээ л нэг амс хийдэг. Янз бүрийн хүмүүс суудаг. Ажлын шаардлагын дагуу картаар үйлчлүүлэхийг шаарддаг. Гэтэл юу ч хэлэлгүй цаашаа яваад өгнө. Өндөр настай ах эгч нар орж ирээд яасан нь мэдэгдэхгүй загнахаа боддог. Жолоочдын хувьд ихэнх нь шантраад өөр ажилд ордог аргагүй шүү дээ. Бид чинь олон цагаар жолооны ард сууж, стрессдэж явж байгаа юм чинь яаж удаан тэсэх вэ дээ.  Бие махбодоороо бус сэтгэл санааны асар их хохиролд орж байна" гэсэн юм. 

 

Үүнээс харахад, автобусны жолоочдыг дор хаяж сардаа нэг удаа сэтгэлзүйчийн зөвлөгөө болон сургалтад хамрагдуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгааг илтгэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Лодой:
Ганц автобусны жолооч нар биш !!! Нийт иргэдийн ухамсар ёс зүй огт байхгүй!!! Ярвайсан харилцаа муутай худалдаачид,орилж загнасан багш нар,гар харсан ялгаварласан эмч нар,доройд ихэрхэж, мөнгөтэйд бөхийсөн хуулийнхан, хулгайн донтой намынхан, ахиухан ашиг олж байвал улсаач зарах мэдэх бүх төрлийн ченжүүд ,Монголд хайртай нэг ч хүн байгаа юм уу???
2023-10-23
Иргэн:
Яг үнэн дийлэнх нь харьцаа муу бүдүүлэг утсаар бол байнга чага чанга ярьж өгнө бэлэн мөнгө байнга авна 5 шараас офицер орох хүртэл 18 хүнээс мөнгө авч байсан 3 ,4 удаа ажиглагдсан
2023-10-23
Muuhai haritsaatai n unen shte.bi nastai bolj bgaa nun anduuraad 20 myangiig ogood yawsan bsan ta anduursan bn gej butsaadj ogoogui
2023-10-22
A:
Тамхи татна утсаар ярихдаа аймаар чанга үнэн бүдүүлэг Дандаа хөгшин голдуу жолооч нар дээр нь будилуу залуучуудаар шинэчлээч
2023-10-20