Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
МИК, СЭЗИС хамтран "Дэлхийн ёс зүйн өдөр"-ийг тэмдэглэлээ
2023-10-19

 

Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд  анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан, панел хэлэлцүүлэг гэх мэт ажлуудыг олон нийт дунд нээлттэй зохион байгуулж байна.

 

 

“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал,  “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал,  нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай  яриа өрнүүллээ.

 

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн,  ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан хамрагдлаа.

 

Эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байгаа ба ангилал тус бүрд  байрыг шалгарууллаа. Эсээ бичлэг нь тухайн сэдвээр баримт, мэдээлэл цуглуулан, хувь хүний үзэл санааг тусгасан бичвэр тул Мэргэжлийн ёс зүйн талаар ойлголтыг нэгтгэх, ач холбогдлыг ухааруулах ач холбогдолтой юм. Эсээ бичлэгийн уралдаанд илгээсэн эсээнээс шаардлага хангасан 79 эсээг үнэлснээс дараах оролцогчид шалгарлаа.  

 

Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилал:

 

  1. 1-р байр СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Болдбаатарын Энхжин,
  2. 2-р байр ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Баярбатын Дөлгөөндарь,
  3. 3-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа,
  4. тусгай байр СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр нар,

 

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ангилал:

 

  1. 1-р байрыг Сити Фарм МЭИК ХХК-ны Сургалт, салбар хариуцсан менежер Цэрэннамжилын Оюунгэрэл,
  2.  2-р байр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант С.Отгондэлгэр,
  3. 3-р байр Bloomberg TV, сэтгүүлч техникч У.Түвшинбаяр  нар тус тус байр эзэллээ.

 

 

Ёс суртахуунаараа манлайлъя.

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

Shuud.mn
Сонин хачин