Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
"Барилгын салбарынханд 2009 оны тарифт цалин мөрдөгдсөн хэвээр байна"
2023-10-19

Төрийн захиалгаар "Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал" барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх болсон асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж, мэдээлэл хийлээ. 

 

Барилгын компанийн төлөөллүүд: Засгийн газар ажил хийхгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр туллаа.

 

Улсын төсвөөр барилга барьж байгаа хуучин төсөвт 600 орчим барилга царцсан. Учир нь уг барилгууд хуучин төсөвтэй учир 2009 оны цалингын тарифтай байгаа юм. 2009 онд 19300 төгрөг байсан тариф 2023 он хүртэл хэрэгжиж байна. Харин өнөөдөр зах зээлийн бодит цалин 100 мянган төгрөг болчихсон байна. Иймд ямар ч барилга барих боломжгүй байдалд хүрчихсэн байгаа юм. 

 

Биднийг 2009 оны цалингаар ажилла, үгүй бол та нарыг хар жагсаалтад оруулна, гэрээг чинь цуцална гэх тайлбарыг төрийн бүх шатны захиалагчийн алба дарамталж эхэлж байна. Мөн бид яагаад хуучин тарифаар ажил хийж болохгүй талаар хоёр жил ярьж байна. 

 

2021 оны хоёрдугаар сарын 24-ний дотор зарлагдсан 25 саяас 10.5 тэрбум төгрөг хүртэлх өртөгтэй 109 тендерт шалгарсан компанийг судалгаанд хамрууллаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн 59, нийслэлийн 11, Төрийн худалдан авах ажиллагааны 39 тендерт нэг бүрчлэн судалгаа хийсэн.

 

Судалгаанд оролцсон компаниудын 97.7 хувь нь хил, гаалийн асуудал, үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалд орсон байна. Мөн 66.2 хувь нь нийгмийн даатгалд өртэй болжээ. Ихэнх компани өнгөрсөн жилийн үнийн өсөлтөөс болоод санхүүгийн чадамжгүй боллоо. Үнийн өсөлтийг шийдүүлж байж ажлаа эхлэхгүй бол бид дахин алдагдалд орно. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан үнийн индексийг даруй батлахгүй бол бидний ажил цааш явахгүй. Бидэнд тодорхой саналууд бий. Саналаа танилцуулах шаардлагатай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг хүлээн авч уулзах хэрэгтэй" хэмээн мэдээлэл өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
ДАВАРСАН ЛАЛРУУД ТУХАИН ЖИЛД Н БАРАГУИ ЖИЛ ДАМНАН ТУСУВТ УРТГИГ НЭМЭГДУЛЖ ЗАМАС ЗАВШДАГ
2023-10-19