Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Д.Нарангэрэл: Шатахуун түгээх станцуудад намрын ээлжит баталгаажуулалт хийж байна
2023-10-19

Стандарт, хэмжил зүйн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

 

Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефтийн бүтээгдэхүүн болон шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцын түгээгүүрийн шингэний тоолууруудад хэмжил зүйн хяналт шалгалт, улсын баталгаажуулалтыг СХЗГ-ын ХХШБГ-ын /Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар/ даргын баталсан удирдамжийн дагуу жилдээ хоёр удаа хийдэг. 


2023 оны намрын ээлжит баталгаажуулалтаар нийт нефтийн бүтээгдэхүүн түгээх 20 аж ахуйн нэгж байгууллагын 247 ШТС-ын 2031 түгээгүүрийн хошуу, шингэрүүлсэн шатдаг хийн түгээх үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 66 хий түгээх станцын түгээгүүрийн түгээлт, баталгаажуулалтын байдалд Хэмжил зүйн тухай хууль тогтоомж, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын журамд заасны дагуу хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийг сурталчлахаар төлөвлөн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
За сайн хийгээрэй. Шунхлай, Петрович, МТ гээд бүгд шатахуун дутуу шахдаг. 10 ээс 2 литр дутуу шахдаг.олон улсын стандарт эзлэхүүнтэй бензиний 20 л саванд 24-25 л ордог. Энэ бол дэндүү их шунал дээрэм. Шалгалтыг улирал тутам болж өгвөл сар бүр хийж баймаар бна. Та нарыг шалгаад явахад маргааш нь буцаад тохируулна. Гэнэтийн шалгалт байнга явуулж өндөр торгууль тавимаар бна. Аль юм болгон байнга шулуулж байх ёстой юм бэ. Бас АИ 95 ын чанар. Ялангуяа МТ 95 маш их но той. Машин хаан авахгүй, өмхий үнэртэй утаа гаргадаг, check engine тэмдэг байнга гардаг боллоо. Сайн шалгаад номинд оруулаад өгөөч.
2023-10-20