Стандарт, хэмжил зүйн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа
СХЗГ-ын Нийслэлийн лабораторид 2023 оны эхний III улирлын байдлаар 10045 сорьц шинжлэгдсэнээс улсын байцаагч 19.6 хувийг нь, ААН, иргэд 80.3 хувийг шинжлүүлсэн.
Нийт сорьцын тоо, ЭАШХ-гүй үзүүлэлтийн тоог ААН, иргэний ирүүлсэн сорьцтой харьцуулахад Улсын байцаагчийн шинжлүүлсэн сорьцын тоо бага хэдий ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй сорьцын тоо илүү байна.
Лабораторийн шинжилгээгээр 25 төрлийн үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй шинжлэгдсэн. Сорьцын төрлөөр харьцуулбал хүрээлэн буй орчны бохирдлын үзүүлэлт 61%-ийг, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний бохирдлын үзүүлэлт 39%-ийг эзэлж байна.
Манай лаборатори хүчин чадлынхаа 60 хувийг ашиглаж байна. Сүүлийн үед валютын ханштай холбоотойгоор эм урвалжийн үнэ өртөг нэмэгдсэн ч лабораторийн үйл ажиллагааны зардал огт нэмэгдээгүй.
2013 оноос хойш тоног төхөөрөмжийн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажлын орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад багадаа хоёр тэрбум төгрөг төсвийн зардал шаардлагатай байна. Мөн химич, микробиологич зэрэг боловсон хүчин бэлтгэх нь ховордсон" гэв.
Уншиж байна |