Нийслэл "дүрэм"-тэй хот болно гэдгийг шинэ хотын дарга мэдэгдсэн. Хотын дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдаж 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эхний төлөвлөгөөгөө боловсруулаад байна.
Тэгэхээр тун удахгүй нийслэлээс Замын түгжрэлийг бууруулах цоо шинэ төлөвлөгөөг танилцуулах нь. Тэгвэл нийслэлийн автозамын газраас "Нийслэлийн авто замын сүлжээний арчлалт, урсгал засварын ажлын төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх" зөвлөх үйлчилгээ авахаар тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг нь 350 сая төгрөг байх юм. Энэ ажил Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ.
Энэхүү зөвлөх үйлчилгээг авснаар Нийслэлийн авто замын сүлжээний засвар арчлалт, урсгал засвар болон ээлжит засварын ажлын төлөвлөлт хэрэгжилт, санхүүжилт, менежмент, сайжирч, замын сангийн хөрөнгө оруулалт, үр ашгийг нэмэгдүүлэх, авто замын техник ашиглалтын түвшин, хэрэглэгчдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох юм.
Уншиж байна |