Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
"Уран зохиолын хичээл байхгүй болж, хүүхэд залуус эх хэлээ ойлгохгүйд хүрч байна"
2023-10-19

Монгол хэлний яруу тансаг, их зохиолчдын түүх намтрыг Уран зохиолын хичээлээс л авдаг байлаа. Гэвч энэ хичээлийг ЕБС-ийн бага ангийн сурагчид үзэхгүй болсон. Харин дунд болон ахлах ангийнхан маш бага цагаар үзэж байгаа нь үнэхээр харамсалтай. Уг асуудалд эцэг эх болон багш нар сүүлийн жилүүдэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэ талаар 10 жил уран зохиолын багшаар ажилласан С.Пүрэвмаатай ярилцсан юм. 

 

 

- Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан, цагийг нь цөөрүүлсэн талаар багш нар гомдоллож байна. Энэ талаар таны үзэл бодол? 


- Биднийг аль бага байхад уран зохиолын хичээлийг бага ангиас унших бичгийн хичээл гэж ордог байлаа. Энэ нь хүүхэд багаасаа л уран зохиол болон бусад төрлийн номыг шимтэн уншдаг байсан юм. Гэтэл гэнт л унших бичгийн хичээл байхгүй болж хавсарга маягаар л хичээл орох болсон. Үүнийг би маш буруу хэмээн үзэж байна. Жишээлбэл ахлах ангийн хүүхдүүдээс хөрөг найруулал, зохиолын талаар асуухад огт мэддэггүй. Хүүхэд хэдий орчин үеийн мэдлэг мэдээлэл сайтай хэдий ч унших, тогтоох зэрэг чадвар маш дутмаг сургуулиа төгсөж байна. Одоогоор монгол хэл, уран зохиолын хичээлийг хамтад нь үзэж байна. Нэмж ч сонгон суралцахаар үзэж байна. 


- Багш нарын хувьд ч, сурагчдын хувьд ч энэ хичээлийн цаг арай цөөн, ёстой л нөгөө "амсуулаад" өнгөрнө гэгч болж байгаа юм биш үү?

 

- Бид дунд сургуулийн хичээлийн цагийн тухай ярихаасаа өмнө энэ хичээлээр юу судалж, хүүхэд ямар чадвар эзэмшсэн байх вэ гэдэг дээр анхаарах нь чухал.

 

Уран зохиолын хичээлийн хөтөлбөр нь өгөөжгүй батлагдсан, судлах цаг нь ахлах ангид багассан энэ үнэн. Бага ангиас уншихын хичээл хасагдсан. Ер нь уран зохиолын хичээлийг жийх гээд байгаа нь үнэн. Уран зохиолын хичээл бол эх хэлний хичээлийн суурь, амин сүнс шүү дээ. 

 

- Тэгвэл та бүхний энэ боловсруулаад мөрдөөд байгаа стандартчилал чинь энэ цөөхөн цагт бүрэн дүүрэн хангагдах юм уу?

 

- Монгол хэл, уран зохиолын болон ер нь бусад хичээлийн арга зүй 2004 оны шинэчилсэн стандарт батлагдсанаас хойш нэлээд шинэчлэгдсэн байгаа. Өмнө нь бид уран зохиолын хичээл дээр өөрийн агуулга чиглэл дээр судалдаг байсан. Дунд ангийн хүүхдүүд уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлтэйгээ хамт судалж байгаа нь арга зүйн шинэчлэлтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм билээ. Багш нарын хувьд дээр дурдсанчлан хүүхдийг багаас эх хэлээрээ цэвэр уншиж, бичиж, найруулахын тулд л уран зохиолын хичээлийг заавал бүтэн цагаар судлах хэрэгтэй байгаа юм. 

 

Хэл, соёлын төгс боловсорсон хэлбэр нь уран зохиол билээ. Гэвч уран зохиолын амтыг мэдрээгүй хүнийг яаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэж хэлэх вэ дээ хөөрхий. Эх хэлнийхээ яруу тансагийг мэдрэхгүй өсвөл ёстой ойд төөрсөн сармагчин лугаа болох биз ээ.

 

- Сүүлийн үеийн сурах бичгүүдэд тавигдаж байгаа эх зохиолуудыг яаж сонгодог юм бэ. Зарим нэгэн сурах бичгүүдэд тавигдсан эх зохиолуудыг зохиогчийн зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх, зохиогчийн нэрийг дурьдахгүйгээр тавьчихсан байх болж. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Уран зохиол ба монгол хэлний сурах бичиг дээр байгаа эхийн асуудал зохиогчийн эрхээрээ сурах бичгийг зохиож буй зохиогчийн асуудлаараа шийдэгдэнэ. Зайлшгүй үзэх зохиол хавсралтаар өгөгдсөн байдаг. Үүнийг багш өөрөө тухайн эхийг сонгох заавартай ажиллаж байгаа.

 

Өнөөдөр монгол хэлний, сэтгэлгээний дайсан бол сошиал ертөнц болсон. Бузар булай юм бүхэн тэнд байна. Энэ бол оюун санааны хар тамхи, хэлний хар тамхи аль хэдийнэ болчихоод байна.

 

- Уран зохиолын хичээлийг бүтэн цагаар үзсэнээр хүүхэд ямар чадвартай болох вэ? 


- Ерөөс урлаг, утга зохиол гэдэг хүнд гоо сайхны таашаал, итгэл үнэмшил, үзэл бодлын төлөвшил зэргийг өгдөг гэж боддог. Тэгэхээр хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлага, тухайн хүний төлөвшсөн хандлага, ёс зүйг цогцоор нь бүрдүүлж хүнийг хүн болгон хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй уран зохиолын хичээлийн цагийг хасах танах бус харин ч нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулахад анхаарах цаг болсон санагдана. Ер нь хүүхдэд үлгэр ярих, шүлэг цээжлүүлэх хоёр ихээхэн чухал. Манай нэг танил 200, 300 шүлэг цээжээр мэднэ. Ийм яруу найрагч байхгүй болсон. Цээжилнэ гэдэг математикаас илүү. Оюун ухааныг хөгжүүлнэ, дүр дүрслэлээр юмыг ойлгоно, хэлний баялаг сайжирна, гоо сайхны мэдлэг аяндаа бий болно. Би нэг ухаан дэвшүүлээд байгаа юм. Уран зохиолын боловсрол гэдэгт төр түмний бахархалт шүлгийг бий болгоё гэж боддог.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уран зохиолын хичээл ороогүй одооны хүүхдүүд ном уншихгүй, ярих чадвар муутай болж байна даа. Шал тэнэг яриатай
2023-10-20
uran zohioliin hicheeliig hassan n mongoliin zohiolchdiin ue udamiig zaazalsantai ylgaagui shuu !
2023-10-19
хотын иргэн:
уран зохиолын хичээлээр зөв ярих, хүнтэй харилцах, бусдад ярьж ойлгуулах, найруулан зөв бичих гээд хүнд зайлшгүй хэрэгцээтэй маш олон чадваруудыг эзэмшдэг. Монгол хэлний хичээлээс гадна уран зохиолын хичээл хэрэгтэй. Манай 1-р сургуулийн уран зохиол заадаг Ичинханд, Гомбодаш багш нарынхаа буянаар бусдаас хол илүү ойлгомжтой ярьдаг, оновчтой найруулан бичдэг болсон доо.
2023-10-19