Монгол Улсын дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийлээ.
Дулааны зөвлөх инженер Д.Самдан
Улаанбаатар хотын дулаан, цэвэр, бохирын шугамын 60-70 гаруй хувь насжилт нь дууссан. Эдгээр шугамын насжилт стандартын дагуу 15 жил байдаг. Өнгөрсөн өвөл Хүннү хороолол, Жапан тауны орчимд дулааны шугам дөрвөн удаа буудсан. Нэг газар нөхөхөөр усны даралтаа дийлэхгүй ойрхон зайд шугам дахин буудах гэмтэл гарсан. Энэ нь дулааны шугамын насжилт дууссантай холбоотой. Үүнээс болж зам сэтлэх, ногоон байгууламжийг эвдэх болдог. Мөн төвлөрсөн дулаан хангамжид аюул учраад байна. Яагаад гэвэл эх үүсвэрийн дутагдалд орлоо. Амгалангийн дулааны станцыг 2015 онд ашиглалтад оруулсан. Одоо энэ станц шиг таван дулааны станц дутагдалтай байна.
УИХ-ын 72 дугаар тогтоолоор эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн журамд нь шилжүүлэх гэсэн тогтоол гарчихсан байхад үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Одоогоор хамгийн авах боломжтой арга хэмжээ нь орон сууцны айлуудын дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Улаанбаатарт 1600 хотхон байна. Эдгээр хотхоны дулаан дамжуулах төвийг бүгдийг нь аваарын дизелээр хангах ёстой.
Жишээ нь угсармал барилгууд дээр байгаа гурван өрөө байр гал тогоотойгоо 4 багц паараар бүтэн сар халаачихаад 28 мянган төгрөг төлдөг. Гэтэл гэр хороололлын айлууд энэ үнээс 2-3 дахин их мөнгийг түлшинд зарцуулдаг. Тийм учраас орон сууцны айлуудын дулааны үнийг яаралтай нэмэх ёстой. Тэгэж байж Монгол улс дулааны шугам сүлжээ алдагдлаас гарах боломжтой.
Сүүлийн үед барилгуудыг гадна талаас нь дулаалаад байгаа. Өгч байгаа дулаан, алдаж байгаа дулаан хоёр хоорондоо балансалж байж айлыг дотор температурыг амьдрах нөхцөлийг хангаж байх ёстой.
Уншиж байна |