Н.Саранцогт Мастерсын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

img

Чөлөөт бөхийн “Мастерс” ангиллын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Лоутраки хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцож байна.

 

Тус тэмцээний 100 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин чөлөөт бөхийн спортын мастер, Монгол Улсын хошой аварга, улсын харцага Нарангэрэлийн Саранцогт барилдлаа. Тэрбээр Румын, Турк, АНУ-ын бөхчүүдийг ялж дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж улс эх орныхоо нэрийг алс Европын тэнгэрт дуургасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ