Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Үйлчилгээний байгууллагууд алдаатай хаяг хадсаар л байх уу
2023-10-18

Аливаа улс орны тусгаар тогтнолын нэг хэмжүүр нь эх хэлээ хэрхэн хамгаалж байгаагаар тодорхойлогддог. Хуулиар зохицуулсан хамгаалалтаас гадна иргэдийн хэл соёлоо гэх үзэл, мэдлэг ч үүнд нөлөөтэй билээ.


Сүүлийн жилүүдэд улс орны хөгжил дэвшил асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч нөгөө талаасаа хүмүүсийн хандлага, амьдарч байгаа орчин дох соёл зэрэг асуудлууд дутагдалтай байх болжээ. Үүний тод жишээ бол гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх явдал. Бүр тодорхой хэлбэл, албан байгууллага, үйлчилгээний газрын гадаад үгээр бичсэн нэр хаяг утга, санааны хувьд алдаатай байдаг болжээ. 


Бид л анзаардаггүй байсан болохоос гадныхны нүдэнд утгын алдаатай харагддаг англиар бичсэн нэр, хаяг олон болчихож. Эдгээрээс сүүлийн үед дэлгүүр болон үйлчилгээний байгууллагуудын хаягаас эхлэе. 

 

Mall-Орчуулбал худалдааны төв гэсэн үг. Улаанбаатарт ийм хаягтай дэлгүүр цөөнгүй бий. Тэгвэл худалдааны төв гэж юу вэ. Үүнийг  Олон улсын худалдааны төвийн нэгдсэн зөвлөлөөс албан ёсоор тодорхойлсон байдаг. “Барилга нь архитектурын хувьд өвөрмөц шийдэлтэй, том талбайтай, үйлчлүүлэгч худалдан авалт хийх явцад тэдний тав тухыг бүрэн хангасан иж бүрэн үйлчилгээтэй (машины зогсоол, кафе, баар, зоогийн газар, кино театр) газрыг худалдааны төв гэж үзнэ” гэсэн байдаг. Гэтэл энэхүү Маll гэх хаягийг энгийн хүссэн хүнс барааны дэлгүүрүүд хүртэл ашиглах болсон нь энүүхэнд. Гадна болон дотроо 100 хүрэхгүй машины зогсоолтой, орчин нөхцөл нь бүрдээгүй дэлгүүрүүд Улаанбаатарт олон байна. 


Гадны жуулчид Mall гэсэн дэлгүүрийн хаягийг хараад худалдааны төв байна гээд яваад ортол хэдэн тохиролцооны тасаг байвал гайхна биз дээ. Үнэндээ англиар бичих гэж байгаа тэр үгээ маш сайн судалж байж хаяг хаддаггүйгээс болж бид гаднынхны өмнө ийнхүү эвгүй байдалд орох болсон байна шүү. 

 

 

Гадаад үг хэллэгээс гадна өөрсдийн төрөхөөсөө сурсан Монгол хэлээрээ зөв бичдэггүй дэлгүүр, үйлчилгээний төв, байгууллагууд ч цөөнгүй байна.

 

Монгол улс кирилл үсгийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс одоо хүртэл хэрэглэж буй. Бид кирилл үсгийг үндсэндээ 70 гаруй жил хэрэглэж байна. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгтэй журамласан толийг 1983 онд нийтийн хүртээл болгосон. 

 

 

Сүүлийн үеийн урлаг соёлын залуучууд хамлагийн нэр, дууныхаа нэрийг өгөхдөө "Энэ нэрийг бид оноож өгсөн болохоор алдаатай байсан ч цаанаа утга санаатай" гэж тайлбарлаж байгаа юм. Жишээ нь "Хараал мэднэ" гэх дууны нэр нь бол "Хараад л мэднэ" гэсэн утгатай. Эхний нэрийг уншихад ямар нэгэн хараалын үгийг мэдэж байгаа мэт санагдаж байж болох ч уг санаандаа тэр хүнийг хараад л мэднэ гэх утга бүхий. Мөн хотын төвд байрлалтай дэлгүүр "ТӨРӨЛЖСӨН ХҮҮХДИЙН ТОГЛООМ" гэсэн хаягтай байна. Үүнээс өндөр аль эсвэл намхан, үгүй бол өнчин эсвэл ядуу гэж төрөлжүүлсэн хүүхдийн дэлгүүр юм шиг санагдана. Агуулгаа зөв илэрхийлсэн сайхан хаяг, чимэглэл олон байгаа хэдий ч үг үсгийн алдаатай, хэв загвар нь шаардлага хангахгүй хаяг маш их байгаа нь харамсалтай. 

 

Хэвлэл мэдээллийн газруудаас хийж байгаа самбар үзүүлэн, зар, сурталчилгаа, зарлал мэдээлэл зөв бичих зүй найруулгын хувьд алдаа ихтэй байгаа нь хүүхдийн тэр тусмаа иргэдийн боловсролд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд эх сайхан хэлээрээ зөв бичиж, хаяг рекламны соёлд суралцая. Нийслэлийн өнгө оновчтой хаягаас эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин
ДУУНЫ ҮГ Ч АЛБААР ДАВХАР УТГАТАЙ БАЙДЫМАА, ТЭР 10 ДАВХАР TOWER, 2 БАЙШИНТАЙ ХОТХОНОО Л МУУЛ
2023-10-18
зочин:
хүүхдийн тоглоомын төрөлжсөн дэлгүүр гэхийг төрөлжсөн хүүхдийн тоглоом гэсэн юм байхдаа кккк
2023-10-18
хараал мэднэ ха ха ха
2023-10-18