Казахстаны Астана хотод боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болно.
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Т.Ганзориг, Д.Баасандорж, Б.Оюунболд нарын удирдлага дор өсвөрийн 14, залуучуудын ангилалд 11 тамирчин эх орноо төлөөлөн тулалдах юм.
Монголоос залуучуудын Ази тивийн аваргаас Ю.Дима, Г.Баяртогтох нар алтан медаль хүртэж байсан бол өсвөр үеийнхний ангилалд Т.Номин-Эрдэнэ аварга болж байв.
Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Саруул, 50 кг-д Э.Номундарь, 54 кг-д Ч.Ариунзул, 57 кг-д Ү.Анар, хөвгүүдийн 48 кг-д М.Лувсанпэрэнлэй, 51 кг-д Х.Дөлгөөнсайхан, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Э.Мөнх-Эрдэнэ, 60 кг-д Ү.Баасандаш, 67 кг-д Э.Өнөболд нар өрсөлдөнө.
Харин залуучуудын эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Б.Хулан, 48 кг-д Э.Эгшиглэн, 52 кг-д У.Нарансолонго, 54 кг-д Э.Анударь, 57 кг-д Г.Марал, 70 кг-д Г.Энхгэрэл, эрэгтэйчүүдийн 46 кг-д Б.Давгадорж, 48 кг-д С.Төгөлдөр, 50 кг-д Т.Цогтсайхан, 52 кг-д Т.Нанзад, 54 кг-д Б.Амгаланбаатар, 57 кг-д Б.Анар, 60 кг-д А.Тэнгис, 75 кг-д Э.Билгүүн нар тулалдах юм.
Уншиж байна |