Цахим орчинд ар араасаа хөврөх олон асуудал нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг анхааруулсаар байна. Өнөөгийн байдлаар, монгол хүүхдийн 80 гаруй хувь нь интернэт орчинд ихэнх цагаа зарцуулах болжээ.
"Сонсголонтой хүүхэд" ТББ-аас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2023 оны III улиралд томхон хэмжээний судалгаа явуулсан байна.
Дэлхийн хүн амын 55 хувь буюу 5,2 тэрбум хүн интернэт хэрэглэдэг гэсэн тооцоолол байдаг. Харин манай орны хувьд интернэт хэрэглэгчдийн тоо 2,9 саяд хүрсэн байна.
"Сонсголонтой хүүхэд" ТББ мэргэжилтэн Л.Энх-Амар
“Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 10 хувь нь интернэт мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ.
Уг судалгааны үр дүнд "Хүүхдүүд насандаа тохирохгүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг олж үзэж буй нь хамгийн том асуудал болж байна. Мөн энэ нь садар самуун, хүчирхийлэл бүхий контентыг хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд хүргэх аюултай юм. Мөн нэг хүүхэд дор хаяж 2-3 хуурамч хаягтай байсан нь Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим халдлага, донтолтод өртөх болсон гэмт үйлдлүүд ч үүнийг нотолж байна. " хэмээв.
Уншиж байна |