Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
С.Эгшиг: Хувийн өнгөө тодорхойлуулснаар та илүү тод гэрэлтэх болно
2023-10-16

 

Юуны түрүүнд танд улаан, ногоон, цэнхэр өнгийн хувцас тохирно гэж хэлхээсээ өмнө та ямар өнгийн, ямар өнгө аястай (undertone) бүлэгт хамаарагдах вэ гэдгийг тодорхойлох нь зөв юм. Өөрт тохирсон өнгөө зөв тодорхойлж чадвал ямар өнгийн хувцас, нүүр будалт, үнэт зүйл таныг илүү өөртөө итгэлтэй эрүүл зөв төрхтэй харагдуулах вэ гэдгээ мэдэхэд илүү хялбар болох юм.Өөрт тохирсон өнгийг хэрхэн сонгох талаар стилист С.Эгшигтэй ярилцлаа. 


- Манайх шиг жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай оронд хувцасаа тохируулж өмсөх нь их чухал. Бид улирлаа дагаж хувцасны өнгөө сонгох хэрэгтэй юу эсвэл зөвхөн өөрт зохисон өнгөөрөө хувцаслах нь зүйтэй юу? 


- Энэ хорвоо дээрх хамгийн гоё өнгө бол тухайн хүнд өөрт нь зохисон өнгө байдаг. Өнгө нь хүний сэтгэл зүй, бие махбодтой холбоотой. Хүний өнгө нүд, арьс үсээр тодорхойлогддог. Энэ нь тухайн хүнд байгалиас заяасан суурь өнгө юм. Тус үндсэн өнгө нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Өнгөнөөс хамаарч хүний харагдах байдал тодорхойлогддог. Шар төрлийн өнгөнүүд, ногоон, улаан, цэнхэр нь дулаандаа орно. Харин саарлын төрлийн өнгөнүүд хүйтэн өнгө юм. Өнгөний цуглуулга буюу палитруудыг улирлын нэрээр нэрлэх нь бий. Тиймдээ ч хавар, намрын өнгөнд дулаан өнгө орно. Зун, өвлийнхөд хүйтэн өнгө хамаарна. Тухайн хүн улирал бүрд өөрт таарсан өнгөө мэдээд авах хэрэгтэй. Үүний дараагаар тэр зохиосон өнгөөрөө хувцаслахад асуудалгүй болно.  

 

- Хүмүүс өнгөний талаар тодорхой мэдлэггүйгээс болж өөрт зохихгүй хувцасыг бүх насаараа өмсөх тохиолдол гардаг. Өнгөний зохицол бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөтэй вэ?


- Нүд, үс, арьсны суурь өнгөнд тулгуурлан өөрийн өнгөний хослолыг бүрдүүлэх уг арга нь 1920-иод оны үед АНУ-д анх бий болсон бөгөөд орчин үед стилистүүд ихээр зөвлөх болсон. Тухайн хүн шинэ тренд хувцаслалт, өнгө гарах гарах бүрт өөрийн биедээ наагаад хэрэггүй. Учир нь хүн өөрт зохицоогүй хувцасаа өмсөх нь таарахгүй хувцас өмссөнтэй ижил гэж ойлгож болно. Өөрт тохирохгүй өнгийн хувцас нь наснаасаа овортой, цог золбоогүй харагдуулдаг. Иймд нэг удаа өөрт тохирсон өнгөө тодорхойлуулах нь зүйтэй. 

 

 

- Өөрийнхөө өнгийг тодорхойлж зохицсон хувцас, нүүрний будаг хэрэглэх нь ямар ашиг тустай бол? 


-Өөрт тохирох өнгөө мэдэж авсанаар цаг хэмнэж, хувцас сонгоход хялбар болно. Мөн өнгөнөөс гадна хоорондоо зохицох хувцаснаас бүрдэх хувцасны шүүгээг ч үүсгэж чадна. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг шүү дээ. Таны бусдаас нуухыг хичээдэг биеийн хэсгийг өнгө хувцаслалтаар засаж болно. Жишээ болгож гурван өнгөний тухай тайлбарлая. 


Хар өнгө: Эл өнгийн хувцасыг албан ажлын үед болон махлаг мяраалаг хүмүүс өмсөх дуртай байдаг. Хүч чадал, дэг журам, хүчирхийлэлийг илэрхийлдэг. Тийм учраас цэрэг болон цагдаагын хүчний байгуллагууд өргөн хэрэглэдэг.зарим тохиолдолд уран хийц, чамин тансаг, уй гашуудал болон баяр ёслолын үед хэрэглэдэг. Өнгөний хаан гэгдэг.


Цагаан өнгө: Гэнэн томоогүй байдал эмзэг, цэвэр томоогүй, энх тайван, хүйтэн хөндий, анхаарал татахуйц өнгө юм.бусад өнгөтэй маш сайн хосолж чаддаг. Шинэ сэргэг зүйлийг сэдэгч, ирээдүйд тэмүүлэгч байдлыг илэрхийлдэг. Энэ өнгө нь хар, хөх саарал өнгөтэй их эвтэйхэн цохицдог. өнгөний хатан гэгддэг.


Хүрэн өнгө: Өдөр тутмын буюу амралтын тайвширалыг өгдөг. Мөн бат бөх суурьтай, буурьтай байдлыг илэрхийлдэг.

 

- Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Joe Sawyer:
LOST CRYPTO/ETH/FUNDS RECOVERY EXPERTS:LOST RECOVERY MASTER Bitcoin and other cryptocurrency scams are becoming rampant as the day goes by. One should be careful when dealing with people online especially when it has to do with your funds. Getting back your stolen bitcoins is very easy but there are also lots of fraudulent recovery firms out there so you need to be careful not to end up being defrauded again. Lost Recovery Masters are the most trusted and reliable recovery Hackers. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your funds. To contact them on email (Support@lostrecoverymasters.com )/whatsapp +1(204)819-5505 or Learn more Website https://lostrecoverymasters.com/ You can simply send an email or whatapp and you will be helped to recover 100% of your lost funds- I was able to recover all of my stolen bitcoins. They provide excellent service.
2023-10-16
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-10-16