Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын шинэ ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирлаар М.Мөнхболд нар томилогджээ. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тэдэнтэй уулзаж, олон жил үл ойлголцолтой явж ирсэн асуудлуудад цэг тавьж, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамгийн эхэнд Монгол Улсын баг тамирчдыг олимпын наадамд оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад буй Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг нэн яаралтай ханган биелүүлэх талаар хоёр тал санал нэгдлээ.
Мөн Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг допингийн эрэг олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод, нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, Засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцлаа.
Уншиж байна |