Гадаадын хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар мэдээлэл өглөө.
"Зүүн Ази Хөгжил" ХХК-ийн төлөөлөл: "Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Зүүн Ази Хөгжил" ХХК нь 2007 онд үүсгэсэн байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани 2007 оноос өнөөдрийг хүртэл эрх шилжүүлээгүй, гүйцэтгэх захирал шинээр томилоогүй, ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй.
Манай компани Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 250 айлын шинэ сансар хороолол нэртэй хоёр блок 10 давхар үйлчилгээний орон сууцтай барилга барьсан.
“Тэнгэрийн эрх трейд” ХХК-ийн захирал Д.Мөнхбат эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хөлсөлж, гаднын хөрөнгө оруулагчдын орон сууцны хорооллыг дээрэмдэж, иргэдэд хууль бусаар зарж, хохироож байна гэв үү. Хил хамгаалахын ерөнхий газрын баруун талд байрлах “Шинэ сансар” хорооллоос байр авч, залиланд өртөхгүй байхыг анхааруулж байна.
250 айлын шинэ сансар хороолол нэртэй хоёр блок 10 давхар үйлчилгээний орон сууцтай барилга нийтдээ 50 тэрбум гаруй төгрөгөөр боссон.
Одоогоор энэ хэрэг БЗД-ийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Тухайн хэргийг шалгагдаж байх явцад гэмт этгээдүүд ард иргэдэд манай байрыг өөрийн мэт итгүүлэн залилж, хохироож байна. Уг хэрэгт мөн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган дахин шалгуулж байгаа.
Бид өргөдлөө өгөөд дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн ч цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүй. БЗД-ийн прокурор К.Чимгээ гэх хүн энэ бүх этгээдүүдийн гаргасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн хариу өгсөн нь үнэхээр харамсалтай байна.
Уншиж байна |