Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газарт хүргэсэн шаардлагын хариуг хүсэж Засгийн газрын ордны баруун хаалганы үүдэнд хэвтээ жагсаалыг зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудаас 2023.09.29-ний өдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга, Ерөнхий Сайд нарт хандаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгож шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хариуг 10 дугаар сарын 10-ны дотор авахаар тусгасан хэдий ч ямар ч хариу өгсөнгүй. Иймд бидний зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, хэвтээ жагсаал цуглаан хийхэд хүргэлээ.
Жил болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж өгөөч хэмээн эрхээ хангуулахын төлөө тэмцэж байна. Харамсалтай нь өнөөдрийг ямар ч асуудлуудыг шийдэхгүй, сонсохгүй ирсэн. Биднийг үл тоож, нийгэмд гадуурхагдах нөхцөл байдалд хүргэж байна. Бид Монгол Улсын Засгийн газрыг огцрох хүртэл энэхүү тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно" гэв.
Уншиж байна |