Налайх дүүргийн шуурхай штабд 2023 оны 10 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө гал түймэр болон дэлбэрэлтийн дуудлага бүртгэгдээгүй байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдэд хяналт, тандалт хийхэд зөрчил илрээгүй байна.
Дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамтран Төмрийн үйлдвэрүүд, Ашигласан масло дахин боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна.
Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ
Уншиж байна |