Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газарт зугаалж явсан дөрвөн хүний нэг нь сураггүй болоод 18 хонож байна. Түүнийг эрэн хайх ажиллагааг 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас түр зогсоогоод байв.
Тухайн иргэний ар гэрээс эрэн хайх ажиллагаа дахин явуулах хүсэлтийг энэ сарын 05-ны өдөр тавьсан байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран 61 настай эрэгтэйг 37 км-т завиар, явганаар, дроноор эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр өглөөний 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхэлжээ.
Уншиж байна |