Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүхийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.
Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн 87.8 хувийг хүчиндэх гэмт хэрэг эзэлдэг байна.
Сүүлийн хэдхэн сард болсон хэргүүдийн жишээг дурдахад, 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөө болон хувцас солих өрөөнд хяналтын камер суулгасан. Мөн Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлан хүчиндсэн.Үүнээс тав хоногийн дараа Улаанбаатар хот Баянхошуу орчмоос гар өргөж суусан 14 настай охиныг таксины жолооч хүчирхийлсэн зэрэг нийгэмд охидын эмэгтэйчүүдийн эрх асар их зөрчигдөж байна.
Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Нийт хүн амын хувьд 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон зүйлтэй тулгардаг.
Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна.
Бид охидоо хэн болгон хүмүүжүүлж байгаа вэ?
Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр. Тэд ямар эрхтэй вэ? Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл манай Улс 560 мянган охидтой. Монгол ээжүүд “Эмэгтэй болохоор чи гэрээ цэвэрлэх ёстой, хоолоо хийх ёстой, гэр бүлээ халамжлах үүрэгтэй” гэдэг хандлагыг багаас нь ойлгуулдаг. Гэхдээ үүнийг үүрэг мэтээр ойлгуулах бус амьдарч буй орчноо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах, гэр бүлдээ санаа тавих нь хувь хүний хариуцлага хийгээд амьдрах ухаанд суралцаж буй хэрэг юм гэдэг утгаар нь охидоо хүмүүжүүлэх хэрэгтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссын референт хэлж байлаа.
Охидтойгоо ярилцах ёстой. Тэднийг ойлгох учиртай. Тэгээд зөвлөх ёстой. Охидоо хайрлаж, охидоо хамгаалъя.
Уншиж байна |