Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг илрүүлж, хоёр этгээдийг баривчилсан байна.
Тодруулбал, Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.
Дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ
Уншиж байна |