Киргиз улсын Бишкек хотод энэ сарын 6-8-ны өдрүүдэд самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлага дор өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг тусгай байранд шалгарчээ.
Тухайлбал, өсвөр үеийн ангиллын 47 кг-д Ж.Анударь тавдугаар байр, 54 кг-д О.Анударь хүрэл, 72 кг-д У.Анужин мөнгө, +80 кг-д Ц.Санжидмаа хүрэл медаль тус тус хүртсэн байна. Харин залуучуудын ангиллын 72 кг-д У.Анужин, +80 кг-д Ц.Санжидмаа нар тус тус хүрэл хүртсэн амжилттай оролцсон байна.
Уншиж байна |