Найман настай охиныг хүчиндэж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноох шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан байна.
Тодруулбал, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 8 настай эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан жигшүүрт хэрэг гарсан.
Уг хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэж, хохирол, хор уршиг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.
Уншиж байна |