Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын 600 автобус худалдаж авсны дараахнаар хуучин шахааны автобуснууд худалдаалах гэж байсныг нь илрүүлсэн. Уг асуудалд холбоотой Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг дараах нийтлэлийг бичжээ.
Өмнөд Солонгосын дөрвөн иргэн Монгол Улсад 600 ширхэг хуучин автобус худалдаалах гэж байгаад баригджээ. Тэдгээр автобусны будаг нь ховхорч, зэвэрсэн, дээр нь төмөр хавтан гагнасан зэрэг зөрчил илэрсэн байна. Одоогоор тус дөрвөн иргэний хоёрыг нь баривчилсан байгаа аж. Уг асуудлаар Zyle Daewoo Bus компанийн толгой компани "Холбогдох хэлтэс шалгаж байна" гэж тайлбарлав. Харин гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын Засгийн газар шалгаж байгаа” гэлээ.
Монголын хувьд жилээс жилд нийтийн тээврийн тоо буурсаар байна. Мөн үйлчилгээний чанар муудаж, ая тухтай байдал алдагдаж байна. Автобус ирдэггүй, жолооч нар нь харилцааны соёлгүй, осол аваар гаргадаг, цэвэрлэгээ үйлчилгээ нь тогтмол хийгдэхгүй байгаад иргэд ихэд бухамдалтай байдаг гэнэ.
Монголын нийслэл Уланнбаатар хотод сая гаруй хүн амьдардаг. Гэтэл нэг сая хүн амтай хотод дор хаяж 2500 автобус хөдөлгөөнд оролцох ёстой. Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдардаг. Гэтэл нэг сая хүн амтай хотод дор хаяж 2500 автобус хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны актаас гарсан автобуснуудыг аваачсанаас болж тус хотын иргэд хохирч байна. Тэдний хувьд хувийн ашиг сонирхол, авилга гэдэг зүйл хэрээс хэтэрч байгаа нь дээр дурдсан хэргээс илт харагдаж байна.
Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг орлого хөөцөлдөж биш иргэн бүртээ хүрч үйлчлэх, аюулгүй, ая тухтай байдалдаа түлхүү анхаарах учиртай. Үүний тулд тээврийн үйлчилгээнд тавих хөндлөнгийн хяналт, хариуцлагын тогтолцоо ойлгомжтой байх ёстой.
Эх сурвалж: Yonhap news
Уншиж байна |