Эцэг эхийн төлөөллүүд Хүүхдийн эрхийг хамгаалсан хуулийг чангатгахыг эцэг эхчүүд шаардан Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.
Эцэг, эхийн төлөөлөл: Хүүхдийн эсрэг хэрэг гэмт хэрэгтэнд ялыг нь бүх хугацаанд нь өгөхийг хүсэж байна. Хүүхдүүдийг гэмтээсэн гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө суллаж болохгүй гэдгийг саяны болсон харамсалтай үйл явдлаас мэдрэгдлээ. Мөн хугацаанаасаа өмнө суллагдаж байгаа гэмт хэрэгтнүүд шоронгоос гараад дахин хэрэг хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Иймд хуулиа эргэж хараад хянадаг шалгадаг болгодог тусдаа байгууллага гаргах хэрэгтэй. Гэр бүл, хүүхэд, залуучийн байгууллага хүрч ажиллахгүй байна.
н.Энхмаа гэх шүүг саяхан болсон 12 настай охиныг гэмт хэрэгт холбогдоод буй залууг зургаан жил суулгаад гаргачихсан байгаа юм. УИХ-ын гишүүд нь 20 жил гэж яриад байна. Шүүх нь болохоор 12 жилийн ял оноодог. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өршөөлийн хуулиар суллаж гаргаж ирээд энэ хэрэг давтагдсан. Иймд хуулиа чангатгах хэрэгтэй. Дор хаяж 25 болон түүнээс дээш жилийн ял оноох хэрэгтэй.
Монгол Улс хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид 1990 онд элсэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль баталсан. Монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахины өмнө болон Монгол Улсын иргэдийн өмнө хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан байгаа. Холбогдох байгууллагууд энэ үүргээ маш муу хэрэгжүүлж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэхгүй байна.
Амьд явах, хамгаалуулах, оролцох зэрэг хүүхдийн үндсэн эрх зөрчигддөг маш олон баримт байна. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна. Иймд Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна" гэв.
Уншиж байна |