Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Израил улсад амьдардаг монголчуудад гэрээсээ гарахгүй байх сануулга өгчээ
2023-10-09

 

Палестины ХАМАС алан хядагч бүлэглэлийн дайчид Израилд гэнэтийн цохилт өгч, тус улс дайны байдалд шилжээд байна. Израилын Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээллээр ХАМАС-ын халдлагын улмаас 2315 хүн шархадсанаас 23 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Хоёр өдрийн дотор амиа алдсан хүний тоо 700-г давжээ. 

 

Тус улсад Монгол Улсын 200 гаруй иргэн байдаг аж. Гадаад харилцааны яамнаас монгол иргэдтэй холбогдож, гэрээсээ гарахгүй байх сануулгыг өгсөн байна. Одоогоор хохирсон монгол иргэн байхгүй бөгөөд иргэдээс нутаг буцах хүсэлт ирүүлээгүй байна.  

 


ИЗРАИЛ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

 

Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

 

Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол

ГХЯ-ны +976-83042222,

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongol baihgyi uls oron delhiid algaa hoid musun dalaid hyrtel ger bvl baidag gsn daanch haramsaltai iim bayan oron iim tsuuhun hyntei badarchin bolgoj delhiigeer taraaj amidruulah gej dee.
2023-10-09