Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хагархай цонхны онол
2023-10-09

1980-аад онд Нью-Йорк хот бол жинхэнэ тамын ертөнц байсан гэдэг. Тэнд өдөрт 1500 гаруй хүнд гэмт хэрэг үйлдэгдэж, үүний дотор 6-7 хүн амины хэрэг гардаг байлаа. Шөнийн цагаар гудамжаар алхах нь аюултай байсан бөгөөд метрогоор бол бүр өдөр ч гэсэн явах эрсдэлтэй байв. Метроны хонгилд дээрэмчид, гуйлгачид хог нэгээрээ үүрлэсэн байлаа. Бохир, чийгтэй буудлын тавцангууд бараг гэрэлтүүлэггүй байв. Метроны вагон дотор хүйтэн, хөл дор хог новш дүүрэн, хана, тааз нь бүхэлдээ граффити зургаар дүүрсэн байдаг байж. Энэ хот түүхэндээ хамгийн аймшигтай гэмт хэргийн далайд живсэн байлаа. Гэвч удалгүй үл ойлгогдох, тайлагдашгүй үйл явдлууд өрнөлөө.

 

 

1990 он гэхэд дээд цэгтээ хүрсэн гэмт хэргийн гаралт эрс буурлаа. Сүүлийн хэдхэн жилд хүн амины хэрэг 65%, хүнд гэмт хэргийн тоо хоёр дахин буурчээ. Арван жилийн дотор метронд үйлдэгдсэн гэмт хэрэг эхний үетэй харьцуулахад 75%-иар буурсан байна.

 

Яагаад ч юм хэдэн арван мянган сэтгэцийн өвчтэй, гаж донтой танхайчууд хууль зөрчихөө больчихлоо. Юу болов? Яав? Гэмт хэргийн галт уулыг зогсоосон шидэт саваа хэнд байв? Ид шидийн савааг хэн гэдэг юм бэ?

 

Ид шидийн савааг "Хагархай цонхны онол" гэдэг юм. Канадын социологич Малколм Гладвелл "Хугарлын цэг" номондоо”... "Хагархай цонхны онол" бол криминологич Вилсон, Келлинг нарын анх гаргасан онол юм.

 

Гэмт хэрэг бол эмх замбараагүй, дэг журамгүй байдлаас зайлшгүй гарах үр дагавар юм гэж тэд үзэж байна. Хэрвээ орон сууцны нэг цонх хагарсан бөгөөд түүнийг шиллэгээгүй бол хажуугаар нь өнгөрч буй хүмүүс энэ падлий ч байхгүй, хэн ч, юунд ч хариуцлага хүлээхгүй гэж шийддэг. Удахгүй бүр олон цонх хагарч, шийтгэл хүлээхгүй байх мэдрэмж гудмаар нэг тархаж, бүх хот даяар муу ёрын уриалга тарах болно. Энэ жижиг мэт үйлдэл боловч алсдаа хүн бүрт илүү ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдэхийг уриалсан өдөөгч болдог" гэжээ.

 

Гладвелл нийгмийн гаж үзэгдлийг углуургааг нь судалдаг судлаач юм. Тэрбээр “Буруу гарын удамшилтай, эсвэл багаасаа хүмүүжилгүй, дэггүй өссөн хүн зөвхөн хууль зөрчөөд байдаггүй юм. Харин тухайн хүн эргэн тойрондоо юу харж, үзэж байгаа нь маш чухал юм. Үзэж харж байгаа зүйлийн агуулга чухал. Голландын социологичид энэ онолыг батлах гэж хэд хэдэн сонирхолтой туршилтуудыг явуулжээ. Тухайлбал, дэлгүүрийн гадаах унадаг дугуйн зогсоолын дэргэд байсан хогийн савыг авч явж нуугаад зогсоол дээр байсан дугуйнуудын руль дээр шал хэрэггүй сурталчилгааны хуудас өлгөж орхижээ. Хичнээн хүн сурталчилгааны хуудсыг газар хаях нь уу, хэд нь ичиж зовохыг ажиглаж эхлэв. Унадаг дугуйны зогсоолын дэргэдэх дэлгүүрийн хана үнэхээр цэвэрхэн, гял цал угаасан байлаа. Дугуйчдын 33 хувь нь ирж дугуйгаа авахдаа нөгөөх хуудсыг шууд газар хаялаа. Дараа нь туршилтыг дахиад давтлаа. Гэхдээ эхлээд нөгөөх цэв цэвэрхэн дэлгүүрийн ханыг утгагүй заваан зургуудаар зурж будлаа. Тэгсэн чинь дугуйчдын 70 хувь нь хуудсыг газар чулуудаад явлаа.

 

Гэмт хэргийн тамын тогоо ид буцалж байсан Нью-Йорк руу буцацгаая. 1980-аад оны дундуур Нью-Йоркийн метро удирдлагаа сольсон. Шинэ дарга Дэвид Ганн граффититай /ханан дахь гудамжны зураачдын зураг гэх/ тэмцэж эхэлжээ. Хотын иргэд бухимдаж “Хүү минь, техникийн асуудал, галын аюулгүй байдал, гэмт хэрэг гээд ноцтой асуудалд санаа тавь... Бидний мөнгийг ийм дэмий зүйлд битгий үр!” гэжээ.

 

Ганн "Граффити бол систем нуран унасны бэлэг тэмдэг юм. Тогтолцооны өөрчлөлт хийх үйл явцыг эхлүүлэхийн тулд хамгийн эхний алхам бол граффитийг устгах явдал юм. Энэ тулаанд ялахгүйгээр ямар ч шинэчлэл хийгдэхгүй. Бид тус бүр нь 10,0 сая долларын өртөгтэй шинэ галт тэрэгнүүд нэвтрүүлэхэд бэлэн байгаа ч тэднийг ийм балмад сүйтгэлээс хамгаалахгүй бол нэг хоёр хоногийн дараа манай шинэ галт тэрэгнүүд бүгд будаа болно” гэж өөрийгөө хамгааллаа. Ганн бүх галт тэрэг доторх ханын зурагнууд, элдэв хог новшийг нэг бүрчлэн цэвэрлэх лүндэн буулгалаа. Эцсийн буудалд галт тэрэг угаалгын газар суурилуулсан байлаа. Хэрэв ханан дээрээ граффити бүхий галт тэрэг ирсэн бол засварын явцад зургийг нь арилгаж, угааж, эс бөгөөс галт тэргийг шугаманд гаргадаггүй байлаа. Ганн "Бид Харлем депод шөнө жижүүрлэдэг байлаа. Эхний шөнө хэдэн бацаанууд гарч ирээд вагонуудын ханыг цагаан будгаар цацсан. Маргааш шөнө нь будаг нь хатаж дуусмагц тэд ирж зургаа зурж, дараа шөнө нь ирж будсан. Өөрөөр хэлбэл, тэд 3 шөнө ажилласан. Бид тэднийг “ажлаа” дуусгахыг нь хүлээж байгаад өнхрүүш авчраад зурсан зурган дээрээс нь бүгдийг будаж нүдэн дээр нь арилгасан юм. Банди нар бараг уйлсан даа. Бид “Дахиад зурвал дахиад л арилгана!” гэдгийг тэдэнд хатуу ойлгуулж чадсан юм” хэмээн дурсан ярьжээ.

 

1990 онд Тээврийн цагдаагийн газрын даргаар Уильям Браттоныг томиллоо. Мань эр хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд ... метронд тасалбаргүй зорчдог “туулайнууд”-тай тэмцэж эхлэв. Яагаад!? Цагдаагийн шинэ дарга ханан дээрх зурагтай адил олон тооны "туулайнууд" бол эмх замбараагүй, дэг журамгүй байдлын урьдач нөхцөл гэж үздэг байлаа. Энэ эмх замбараагүй байдал нь илүү ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болох нөхцөл мөнөөс мөн гэж үзжээ. Тухайн үед 170,0 мянган зорчигч метронд үнэ төлбөргүй зорчдог байж. Өсвөр насныхан зүгээр л метроны хаалт дээгүүр харайж, эсвэл хүчээр түлхэн ордог байв. Тэгээд 2-3 хүн нүдэн дээр нь тасалбаргүйгээр, метронд зорчих журмыг зөрчиж байгааг харсан хүмүүс (энгийн үед тэгэж хаалт давахгүй төлбөрөө төлөөд явдаг зогчигчид) танхайчуудыг дуурайж хаалт давж эхэлдэг байна. Хэрэв хэн нэгэн нь зорчих тасалбараа авахгүй бол тэд ч мөнгө төлөхгүй гэж шийддэг. Асуудал богино хугацаанд цасан бөмбөг шиг томорч, ноцтой үе шатандаа ирлээ. Браттон яасан бэ? гэж үү.

 

Тэрбээр энгийн хувцастай 10 цагдааг метро руу нэвтрэх хаалтны ойролцоо байрлуулсан байна. Тэд “туулайнууд”-ыг нэг нэгээр нь шүүрэн авч, гавлаж, тавцан дээр гинжээр холбон эгнүүлэн жагсаажээ. “Их ан ав” дуусан дуустал туулайнууд тэнд жагсаж зогсоно.

 

“Их ан ав” дууссаны дараа тэднийг цагдаагийн автобусанд ачиж хэлтэс дээр аваачаад биед нь нэгжлэг хийж, хурууны хээг авч мэдээллийн санд оруулж шалгах явцад тэр гаруудаас цөөнгүй нь зэвсэгтэй байдаг байсан. Ихэнхи нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүс байдаг байж. "Энэ бол цагдаа нарын хувьд жинхэнэ олзны Алтан авдар байлаа" гэж Браттон дурссан байдаг. “Баривчилгаа бүр нь гэнэтийн бэлэг шиг байсан. Зөвшөөрөлгүй буу, хутгаар зэвсэглэсэн хүн амины хэрэгтнүүд хүртэл баригдах нь элбэг байлаа.

 

“Их ан ав”-ын үр дүнд хүмүүс маш хурдан ухаан орж, зэвсгээ гэртээ үлдээж, метроны тасалбарын мөнгөө төлж зорчдог боллоо.

 

1994 онд Рудольф Жулиани Нью-Йорк хотын захирагчаар сонгогдмогцоо Браттоныг Хотын цагдаагийн даргаар томилоод Нью-Йорк хотод гэмт хэрэгтэй тэмцэх стратегийн бодлого боловсруулах тушаал өглөө. Цагдаа нар жижиг зөрчил, хөнгөн гэмт хэрэг үйлдэгсдийн талаар хатуу байр суурь баримталж, олон нийтийн газар согтуу, танхайрч байсан бүх хүнийг баривчилж эхэллээ. Гудамжинд хог хаясан, хана руу шар айрагны шил шидсэн, ханыг зурж будсан, метроны хаалт дээгүүр үсэрсэн, жолооч нарын машины цонх арчиж мөнгө нэхсэн, гудамжинд шээсэн гаруудыг бүгдийг саатуулж шууд шоронд хонуулдаг байлаа. Хотын гудманд байсан гэмт хэргийн гаралт яг метроны гэмт хэрэг шиг хурдацтай буурч эхэлсэн байдаг.

 

Цагдаагийн дарга Браттон, хотын захирагч Жулиани нар "Жижиг, өчүүхэн мэт санагдах гэмт хэрэг нь ноцтой, хүнд гэмт хэрэг үйлдэх өдөөгч болдог" гэж тайлбарлаж байв.

 

Гэмт хэргийн гинжин урвалыг тэд тасалж чадсанаар 1990-ээд оны эцэс гэхэд гэмт хэргийн гаралтаар толгой цохиж явсан Нью-Йорк хот АНУ-ын хамгийн аюулгүй, тайван том хотуудын нэг болсон юм.

 

Монголчууд бид хүний, өөрийн түүхээс байнга суралцаж авах, гээхийн ухаанаар хандаж ирсэн ард түмэн юм. Тийм ч учраас сүүлийн үед гараад байгаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зам тээврийн осол хийгээд ер нь гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд “Хагархай цонхны онол”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрийн саналаа шинэ Хууль зүйн сайд Б.Энхбаяр, хуучин сайд, хотын шинэ дарга Х.Нямбаатар нарт санал болгох гэсэн юм.

 

УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хууль бол сайн хууль. Харамсалтай энэ хууль бүрэн утгаараа амилж хэрэгжиж чаддаггүй нэг зовлонтой юм.

 

Зөвхөн 2022 онд 200,0 тэрбум төгрөгийн торгуулийн 100,0 гаруй тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, 2 хүний нэг нь торгуулиа төлдөггүй гээд бүдүүлгээр ойлгочихож болно.

 

Тэгвэл хууль зөрчөөд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхгүй байна гэдэг нь тухайн хүнд өөрт нь, мөн энэ тухай мэдсэн, сонссон бүх хүмүүст “Хуулийг зөрчөөд яваад байж болох юм байна!” гэсэн аюултай мессэж очиж ухамсарт нь гүнээ суудаг байна. Энэ далд ухамсрын “онол” нь дараа дараагийн хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэх өдөөгч нь болдог болохыг дээрх судлаачид нотолжээ. Айхтар супер онц хүнд хэрэг илрүүлэх гээд чичрээд байхаас илүүтэй нийгэмд өдөр бүр гардаг жижиг зөрчил, хөнгөн гэмт хэргүүдтэй хатуу тэмцлээ эхлүүлэх цаг нь болсон.  Яаж гэж үү?

 

Эхний ээлжинд 1 жилийн хугацаатай улс даяар “Торгууль-Дэг журам” аяныг Тээврийн цагдаагийн болон хэв журмын цагдаагийн албатай хамтарч явуулах шаардлагатай байна.

 

Улаанбаатар хот болон бүх аймаг, сумдын нутагт явж байгаа тээврийн хэрэгслийг зогсоож шалгах эрхийг цагдаа нарт олгох хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн техникийн оношлогоо, албан журмын даатгал, зөрчилд оногдуулсан торгууль төлсөн эсэхийг шалгах шаардлагтай. Сэжигтэй этгээдүүдийн машинд хуульд заасны дагуу үзлэг хий. Та нарт ч ялгаагүй Нью-Йоркийн цагдаагийнхантай таарсан шиг “гэнэтийн бэлэг”-үүд таарна гэдэгтэй би эргэлзэхгүй байна.

 

Юуны түрүүнд бүртгэлгүй галт болон хүйтэн зэвсэг авч яваа этгээдүүд, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд, биеэ хамгаалах чадваргүй насанд хүрээгүй хүүхэд сэжигтэй байдлаар авч яваа гарууд, хууль бус ангийн эд зүйл тээвэрлэж яваа нөхөд, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, согтуу, солиотой гарууд, хэдэн жил дамжсан торгуулийн олон арван сая төгрөгийн өртэй жолооч нар та нартай таарна.

 

Зөвхөн нэг шөнийн дотор тохиолдлын сонголтоор зогсоож шалгасан машинуудаас 550 согтуу жолооч илэрдэг хот бол Улаанбаатар юм.

 

Энэ бүгдэд хуульд заасан хатуу хариуцлагыг тооцож, тээврийн хэрэгслийг торгууль төлтөл нь саатуулах, торгуулийн төлбөрт хураан авах эрх зүйн орчинг бий болгох чиглэлээр ажлаа зохион байгуулах шаардлагатай байна. Энэ чинь л Х.Нямбаатар сайдын хэлсэн “Давс шиг шорвог шийдвэр”-үүдийн нэг шүү дээ.

 

Дараа нь “Цэвэрхэн хот-Дэг журам” аяныг Улаанбаатар хотод зохион байгуулах хэрэгтэй. Гудманд хог хаясан, шүлс, нус, цэрээ хаясан, шээсэн баасан нөхдүүдийг илрүүлж торгох, хариуцлага ногдуулах шаардлагатай.

 

Дээрх аяныг хэрэгжүүлэх хүрээнд мэдээж хэрэг гудамж талбайн камерын хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагтайг анхаарна биз дээ.

 

Ингээд хотод дэг журам тогтоод ирэх цагт угаасаа хүнд ноцтой гэмт хэргийн гаралтын тоо, хэмжээ автоматаар буугаад ирнэ.

 

Тухайлбал, тэр бага насны охиныг авч явсан нөхрийг өмнө нь замын цагдаа зогсоогоод шалгаад торгууль төлөөгүй шалтгаанаар саатуулсан бол тэр гэмт хэргийг урьдчилан сэргийлэх боломж байсан ч юм бил үү. Эсвэл, өнөөдөр “Цэцэг төв”-ийн явганы гарцан дээр нэг хүүхдийг... бичээд байвал их олон хэрэг, зөрчил байна.

 

Энийг уншиж буй торгуулиа төлөөгүй олон хүмүүс бухимдахыг би мэдэж л байна. Хамгийн хоржоонтой нь би өөрөө 70,0 мянган төгрөгөө төлөөгүй явж байна. Бүгдээрээ л төлцгөөе, бүгдээрээ хуульд захирагдаж амьдарч сурцгаая. Эс бөгөөс энэ “Сүртээшт!” хэмээх нахал, анархи зан авир маань олон хүнд, ноцтой гэмт хэргийн өдөөгч эхлэл нь болдог юм байна лээ шүү.

 

Хуульч, өмгөөлөгч Л.Нинжбат 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Зөрчил бол гэмт хэргийн төрсөн дүү гэж хуульчид ярьдаг атлаа зөрчилтэй зоригтой тэмцэхгүй бна . Үүний гол шалтгаан нь хүний эрх гэдэг том халхавч байгаа юм бусдын амар тайван байх эрхийг зөрчөөд чанга дуутай тээврийн хэрэгсэл унаад явж байгаа этгээд болон нийтийн эзэмшлийн эд зүйлийг эвдэж сүйтгээд байгаа , гудамжинд хогоо хаяаад байгаа, автобусанд бохир хувцагтай согтуу яваад байгаа гэх мэт зөрчил гаргагч нартай хатуу чанга тэмцэл явуулж УБ хотоо соёолжуулах аяныг өрнүүлэхийг хотын шинэ засаг дарга , Хууль зүйн сайдаас хүсч бна. Зөрчил гаргагч нарыг нэртэйустай нь зураг хөрөгтэй нь нийгмийг сүлжээнд тавьж жигшүүлэх хэрэгтэй. 100 хйл хаана байдаг билээ гээд асуугаад явж байгаа таксинд явж байгаа нэг нөхөртэй саяхан тааралдлаа Энэ мэт юмыг яах ёстой бэ
2023-10-10
Асуудлын шийдэл нь энэ шүү дээ
2023-10-09
Tiim bn.haranhui bohir zavaan orchind muu muuhai buhen uureldeg.heregjuulmeer bodit turshlaga bn.
2023-10-09
Zochin:
Маш дажгүй, хэрэгжүүлмээр санаанууд дэвшүүлсэн байна. Одоо бидний татвараар санхүүждэг нөхөд ажлаа хиймээр байна.
2023-10-09
Зочин:
Машины торгуулиас эхлэе. Гарууд торгуулийн өршшөөлийг хүлээдэг
2023-10-09