БОАЖЯ усны нөөц, бохирдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Усны газрын дарга З.Батбаяр
Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхий даяар гол мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Тэрний хүрээнд Сэлбэ, дунд голын хүрээнд цэвэрлэгээ хийсэн. Үүнтэй зэрэгцэн Сэлбэ голын эхэнд буюу СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр дээр байдаг Хаус хороололлын орчимд шалгалт хийхэд уг газар байрлаж байгаа хаус хороолол нь гол дээр баригдсан хауснууд байшингийнхаа доор худагтай. Худгаасаа хоёр метрийн зайтай бохирын шугам байрлаж байгаа юм.
Шалгалтын үндсэн дээр гурван газраас усны шинжилгээ авлаа. Тус шалгалтын дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн эмгэгд төрөгч нян илэрсэн. Энэ бол тухайн газарт амьдарч байгаа хүүхэд залуус эрүүл байх ямар ч үндэслэл алга. Ойр орчимд амьдарч буй хүмүүс халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
Уг хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзэхэд яг ижил хариу гарсан. Онолын хувьд 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байсан.
Улаанбаатар хотын хэмжээнд 17 мянган худаг байгаа. Уг худагнууд албан ёсны тоогоор 300, албан бус тоогоор 600 мянган нүхэн жорлонгоор бохирдож байгаагийн баталгаа энэ" гэв.
Уншиж байна |