Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Петрочайна Дачин Тамсаг ХХК усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигласан"
2023-10-06

БОАЖЯ-наас “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хийсэн хяналт, шалгалтын ажиллагааны талаар мэдээллээ.

 

БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох

 

Дорнод аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газраас 2023 оны тавдугаар сард хийсэн хяналт шалгалтаар иргэдийн гаргасан гомдлын дагуу ажилласан. Тухайлбал, "Газрын тосоор бохирдсон их хэмжээний шороогоор хөрс бохирдуулж байна" гэх асуудалд ажлын хэсгийн хүрээнд хашаажуулж, харуул хамгаалалтыг сайжруулж, холбогдох арга хэмжээ авчээ. 

 

Мөн энэ оны долоодугаар сард төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд Петрочайна дачин Тамсагбулаг ХХК нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийгээгүй байсан. Иймд зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн холбогдох заалтыг үндэслэн торгууль шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан. 

 

Мөн БОАЖЯ-ны ажлын хэсэг Дорнод аймгийн Матад суман дахь "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайд 2022 оны долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд ажилласан. Энэ үеэр хугацаа нь дууссан 32 нэр төрлийн 592 тонн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсныг устгалд оруулсан. 

 

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК ус ашигласны төлбөртэй холбогдуулан 2021 онд 1 тэрбэм 881, 2022 онд 1 тэрбэм 484, 2023 онд 286 сая 276 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хэдий ч ус ашиглагчийн үүргээ биелүүлэлгүй эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчил илэрсэн. Уг зөрчилд 5000 нэгжээр торгох шийтгэл өгсөн. 

 


Петрочайна дачин Тамсагбулаг ХХК (Дорнод) – 2.1 сая м³ ус хэрэглэжээ.

 

Түүнчлэн химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй, химийн бодисыг зориулалтын байр талбайд явуулаагүй нь илэрсэн гэх мэдээллийг өглөө.  

Shuud.mn
Сонин хачин
Jorj:
Цэвэр ус дэлхийн асуудал болсон. Энэ асуудалд монголчууд маш нухацтай хандах ёстой. Европын орнуудад хятадын компаниуд хэзээ ч ийм үйлдэл гаргаж чадахгүй. Африк, монгол улс хоёрт л хятадын гаргадаг асуудал.
2023-10-12
Хөөж гарга
2023-10-08
Зочин:
Тэрбэм тэрбэмээр нь татвар төлж...
2023-10-07
Оросууд хаалт тавиад байгаашдээ нефт,эрчим хүч гээд зүйлүүд дээр оросыг дэмжигчидээ
2023-10-07
Иргэн:
1993 оноос хойш анхны Ерхлгч дээлээ мялаагаад л тэр үеэс хойш Монголчууд одоо хүртэл өөрийн газрын тосоо хүртэж чадаагүй. Нэг хэсэг 93 зарагдаж байсан, өөрийн газрын тосыг урд хөршөөс худалдаж авч ирлээ. Хэлэх үг алгадаа. Салбарууд ийм байдлаар 34 жил явлаа! Энэ нөхцөл байдал хэзээ зогсох бол? Том хулгаачуудыг бүгд мэддэг …..
2023-10-06
Оросууд хаалт тавиад байгаашдээ нефт,эрчим хүч гээд зүйлүүд дээр оросыг дэмжигчидээ
санал:
хаагаач ээ
2023-10-06
хөөгөөд гаргаачээ. хаагаад болоо ш дээ
2023-10-06
naad companyg chin usnii gazriin darga baisan Maygmar tseejeeree hamgaalj irsen shyy shalgaarai
2023-10-06