Ханжоу-2022 Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр манай таван тамирчин дэвжээнд гарна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд С.Цэрэнчимэд өрсөлдөнө. Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Ирина Кузнецоватай барилдана.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Шинэхэн дэлхийн медальтаны жинд 10 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдана.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Ариунжаргал өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Нармандахын Насанбуян өрсөлдөнө. Түүний жинд 15 бөх байна. Манай тамирчин А хэсэгт эхлээд Камбож улсын тамирчинтай өрсөлдөнө. Ялвал БНАСУ-ын Хан Чонсонтой.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга өрсөлдөнө. Түүний жинд 18 бөх байна.
Уншиж байна |