Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын гишүүдийн томилгоог УИХ-д танилцуулж, гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Д.Эрдэнэбилэгтэй хамтран хотхон бариад тэндээ амьдарчихсан. Удирдлагын академийн газар дээр "Эрдэнийн хотхон" билүү, тийм хотхон байдаг" хэмээн ярьсан.
Түүний энэ үгэнд хотын дарга асан Э.Бат-Үүл хариу өгчээ. Тэрбээр "МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй!
Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр Монгол Улсын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна! Би шүүхэд хандана" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
МАН,Нийслэлийг маш муу удирдсан,үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 5, 2023
Гэтэл,чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг;хотын дарга байхдаа,Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр МУ-ын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж бна!
Би шүүхэд хандана!