Ханжоу 2022 Азийн наадам үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг эхний даваанд хийлээд, БНАСАУ-ын Ин Сун Ёнд ялагдсан. Түүнийг ялсан өрсөлдөгч нь финалд барилдахаар болсон тул манай тамирчин дагах эрхтэй болов. Улмаар Вьетнамын Тран Ти Аныг 6:1-ээр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын Ке Шин Хонтой барилдахаар боллоо.
Уншиж байна |