Ханжоу 2022 Азийн наадмын Жюү Жицү төрлийн спорт өнөөдөр эхэллээ. Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 69кг-ын жинд Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдөж байна.
Жамп хөтөлбөрийн тамирчин Т.Түвдэнтарваа эхний барилдаанаа Саудын Арабын тамирчин Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде Куннапонгийн эсрэг хийн 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди Мухаммедед ялагдлаа. Тэрбээр дагах барилдаанаа АНЭУ-ын бөх Яабрын эсрэг хийж ялснаар хүрэл медалийн төлөө шалгарлаа. Шигшээ шатны өрсөлдөөн 15:00 цагаас эхэлнэ.
Уншиж байна |