Ханжоу-2022: Б.Болортуяа эхний ялалтаа авлаа
2023-10-05

 

Ханжоу 2022 Азийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.05/ тус наадмын чөлөөт бөхийн төрөл эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Монголын гурван бөх дэвжээнд гарна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөх юм. 

 

Тэгвэл 53 кг-д хүч үзэж буй Б.Болортуяа эхний барилдаандаа Индонезийн Сандра Маримарыг 14:1 гэсэн харьцаатай яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Тайванийн Хсие Мен Хуан.

Shuud.mn
Сонин хачин