Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Г.Ганчимэг: Шантрахгүй даваад гарчихвал багш мэргэжил хамгийн сайхан
2023-10-05

 

 

Бидний хүмүүжил, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн хэн байсан бэ гэвэл бүгд л аав, ээжийгээ дурдах байх. Гэхдээ алдар нэрийн данснаас дандаа хасагддаг, аажимдаа мартагддаг багшийн талаар дурдах хүн тун цөөн байх биз ээ. Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг гэдэг.


Дэлхийн багш нарын баярт хүүхдийг залж, засч, чиглүүлдэг нандин сайхан энэ мэргэжлийг онцлон шинэхэн багш Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Ганчимэгтэй ярилцлаа.


- Юуны өмнө олон улсын багш нарын мэнд хүргэе. Багш мэргэжлийг сонгох болсон түүхээсээ ярилцлагаа эхлэе?


- Миний хувьд 2016 онд 12 дугаар анги төгсөхдөө МУБИС-иас суралцах урилга хүлээж авсан. Мөн дээрээс нь 12 дугаар ангидаа их дээд сургуулиудыг судлаад ЭЕШ өгөхдөө өөрийн хүсэл сонирхол болон гэр бүлийнхэнтэй ярилцаад МУБИС-ийн нийгмийн ухааны багшийн мэргэжлээр суралцахаар шийдэж байсан. 


- Анх багшилж эхлэхэд төсөөлснөөс хэр байв?


- Анх багшилж эхлэхэд төсөөлснөөс ч хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Багшийн мэргэжлээр суралцах болон багшийн ажил хийх хоёр тэнгэр газар шиг л ялгаатай байсан. Хэдий хэцүү байсан ч гэсэн хамт ажиллаж байгаа багш нар минь байнга тусалж дэмжиж байсан болохоор тухайн багш нарынхаа хүчинд их зүйлийг сурч мэдэж авсан даа. Анхны хичээл, анхны жилүүдэд сурах зүйл ихтэй байсан. Дэмий багш болов уу гэж бодох үе харьцангуй бага гарч байсан. Анхны хичээлүүд хэцүү байсан. Шинэ, залуу багш  их сургууль төгсөөд үеийн залууст хичээл зааж эхлэхээр шантрах, чадал хүрэхгүй зүйл их гарсан. Одоо бол зөвхөн хичээл заах дээрээ л анхаарч ажиллаж байна. 

 


 

-Хичээл заахдаа хамгийн түрүүнд юунд анхаардаг вэ? 


-Хичээл заахдаа хамгийн эхэнд хүүхэд бүр хичээл зааж байгаа цаг минут бүрд хичээлийг анхаарч суугаасай гэдэг талаас нь илүү төвлөрч ажилладаг. Яагаад гэвэл хүүхэд хэдхэн минутын дотор өөр зүйлсэд анхаарал хандуулах юм бол тухайн хичээлээс мэдэх байсан зүйлийг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй учраас анхаарал төвлөрөлтөд анхаарч ажиллаж байна. 


-Та чанга багш уу, эсвэл зөөлөн үү?


- Би өөрийгөө чанга багш гэж дүгнэнэ. Одоогийн нөхцөл байдалд хүүхдүүд хэтэрхий дураараа, чөлөөтэй болчихсон энэ нийгэмд аливаа хүүхэд өөрсдийгөө маш сайн дайчилж байж мэдлэг, чадвар боловсролыг эзэмших боломжтой гэж үздэг. 


 -Багш мэргэжлийг нийгэм арай багаар үнэлээд байгаа юм уу даа гэж анзаарагддаг энэ талаар бодлоо хуваалцаач? 


- Багш  мэргэжлийг нийгэмд багаар үнэлж байгаа нь үнэн шүү дээ. Жишээлбэл, хичээл орж байгаа ангийн дийлэнх сурагчид хэзээ ч багшийн мэргэжлийг сонгохгүй гэсэн бодолтой байдаг. Мөн дээрээс нь нийгэмд багш нарыг үнэлж байгаа эцэг эхийн үнэлэмж, хандлага бол багш нарыг үл хүндэлсэн байдалтай ханддаг. Үүнээс харахад нийгэмд багш нарыг үнэлэх үнэлэмж бага байгаа учраас багш гэдэг мэргэжил зүгээр л нэг мануухай шиг хүмүүс болчихсон нь харамсалтай. Уг хэрэгтээ бид чинь ирээдүй болсон хүүхдүүдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, нийгэмд хүндлэгдэх хэрэгтэй хүмүүс шүү дээ. 

 


 

- Багш сайн байхын тулд яах ёстой вэ?


 -Төр, засгаас багшийн үнэлэмжийг өндөр байлгах хэрэгтэй. Цалин бага байна нэм гээд байгаа багш нар сайн ажиллах боломж байхгүй. Хоёрдугаарт, сургуулийн орчинд ажиллах нөхцөл нь сайн байх ёстой. Үүний дараагаар багшийг чанартай багш бол гэдэг шалгуурыг нь өндөр тавиад чанартай багш нараа олж авах хэрэгтэй. МУБИС Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж байгаа бүх багшийн 70 хувийг бэлтгэсэн байдаг. Тиймээс сайн багш очвол сайн, муу багш очвол муу хэлүүлдэг. Ихэвчлэн мууг нь хараад багш чинь их муу байна гэдэг. МУБИС-ийг 100 хүн төгсөхөд бүгдийг нь сайн төгсгөнө гэж байхгүй. Гэхдээ багшийг муу бэлтгэж болохгүй.


-Хэдэн төгрөгийн цалинтай вэ? Авч байгаа цалин нь амьдралд нь хүрч байна уу?


- Өнгөрсөн есдүгээр сараас цалин нэмэгдээд 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай болсон. Гэвч тус цалин маань нийгмийн даатгал, ЭМД зэрэг олон шитгэл татвараас болоод цалин амьдралд хүрэлцээ маш муу байгаа. Үүний шижгээр олон мянган чадвартай залуу багш нар гадаад орныг зорих, хувийн бизнесээ эхлүүлэх зэргээр эзэмшсэн мэргэжлээ орхиж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Энэ нь багшийн хомсдолыг үүсгэж байгаа юм. Жишээ нь хөдөө орон нутагт нэг багш гурван багшийн ажлыг хийж байгаа нь боловсролын тэгш бус байдал маш ихээр тохиолддог. 

 

- Багшийн цалин муу гэлээ. Хэт их ачаалал, цалингаасаа болж шантрах тохиолдол байсан уу?

 

- Өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа  хэдий ч шантрах тохиолдол гарч их гарсан. Дээр дурдсанчлан эцэг эхийн хандлага, цалин хөлс багшийн үнэлэмж зэргээс болоод бусад залуусын адил гадагшаа явах бодол их бодогдож байсан. 

 

- Тэгвэл багшаар ажиллахад хамгийн сайхан зүйл юу байв?

 

-Би энэхүү мэргэжлээрээ ажилласнаар хэн нэгний амьдралд жоохон ч болов тус болох байх гэж итгэдэг. Энэ нь л энэ мэргэжлийн хамгийн сайхан юм даа. 

 

- Залуу багш болон энэ мэргэжлийг сонгож байгаа оюутнууддаа хандаж юу гэж зөвлөх вэ?


 
- Нэгэнт багш мэргэжлийг сонгосон бол багшид тавьдаг цаг үеийн биш мөнхийн шаардлага байдаг. Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас өөрийнхөө заах гэж байгаа зүйлд данагар байх ёстой. Багш хүн нэгдүгээрт, сайн мэдлэгтэй, хоёрдугаарт, өөрийн заах аргатай байна. Өөрийгөө олоогүй хүн хичээл заахад төвөгтэй байдаг. Юмаа мэддэг хүн бол өөрийн заах аргаа олоход амархан. Тиймээс өөрийн заах аргатай бол. Энэ их чухал зүйл. 


Хүнийг хүнийх нь хувьд хөгжүүлэх нь чухал. Өнөөдөр хүүхдийг гэр бүлээс нь холдуулаад багшид бүх ачааллыг өгдөг систем байж болохгүй. Гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Гэтэл хүүхэд сахилгагүй бол багш муу гэдэг. Багш гэдэг мэргэжил дурын хүн орж ирдэг юм биш. Эмч хүн хүнийг дор нь алдаг. Харин багш хүнийг насан турш нь алдаг гэж үг байдаг. Тиймээс сайн багш болохын тулд эхлээд сэтгэл зүйтэй, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн сүүлд гэж хэлэхэд Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай. Сайхан баярлаарай. 


Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
олон эрчүүд хүнд алуулчихаад байхад цагдаа нар амиа хорлосон гэж хэрэг хаадаг . хятдууд алаад цагдаа нар нь нуугаад монгол эрчүүдийг алж устгаж байгаа
2023-10-05
Одцэцэг:
Мундаг багш даа дүүдээ амжилт
2023-10-05