Допингийн эсрэг үндэсний төвийн булхай задарч эхэллээ. Тус төвийн шинжилгээ авдаг ажилтнууд бөхчүүдийн шээсийг сольдог гэх яриа ам дамжин яригдсаар байдаг. Тэгвэл энэ яриа баталгаажиж эхлэв.
Улсын начин Д.Цэрэнтогтох нэгэн мессеж дэлгэлээ. Допингийн эсрэг үндэсний төвийн шинжилгээ авсан мэргэжилтэн түүний шээсийг сольсоноо хүлээн зөвшөөрч, баримт байгаа талаар мессежээр мэдэгдэж байсан аж. Улсын начин Д.Цэрэнтогтох "Энэ нөхөр өөрөө гарч ирээд хүлээчих ээ, эхний удаа нэр усыг нь нууцалъя даа" хэмээн тухайн мессежийг дэлгэжээ.
Уншиж байна |