Ханжоу-2022: Ч.Гансүх Азийн наадамд тав дахь удаагаа оролцлоо
2023-10-04

Ханжоу-2022 Азийн наадам  үргэлжилж байна. Триатлоны төрөлд спортын мастер Ч.Гансүх, Г.Амарсанаа, О.Эрдэнэзул, Г.Ганцэцэг нар холимог багийн буухиа төрөлд өрсөлдөж 02 цаг 12 минут 34 секундын амжилттай замаа дуусгасан. Триатлон нь Азийн наадмын спортын төрөлд 2006 онд багтсан бөгөөд манай улс тус оноос хойш тасралтгүй оролцож байгаа цөөхөн орны нэг юм.

 

Мөн энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж буй тамирчдаас онцлох тамирчин бол спортын мастер Чулуунсүхийн Гансүх юм. Тэрээр Азийн наадамд ийнхүү тав дахь удаагаа оролцож байна.

 

Үүнд:

  • “Бусан-2002” усанд сэлэлт
  • “Гуанжоу-2010” триатлон
  • “Инчон-2014” триатлон
  • “Жакарта-Палембан-2018” триатлон
  • “Ханжоу-2022” триатлон
Shuud.mn
Сонин хачин