Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Иргэд: Залуусын улс төрийн оролцоо нийгэмд гэрэл нэмж байна
2023-10-04

Монгол Улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр шинэ үеийн залуучууд бол ардчилсан чөлөөт нийгэмд өсөж торниж буй анхны үеийнхэн бөгөөд ирээдүйд манай ардчилал илүү бэхжиж чадах эсэх нь тэдний улс төрийн идэвх, оролцооноос шууд хамаарна. 


Өнөөдрийн хувьд Монголд иргэдийн улстөрчдөд итгэх итгэл урд хожид байгаагүйгээрээ буураад байна. Үүний уршгаар үргэлж хөндөгдөж байдаг залуусын улс төрийн идэвх хийгээд улс төрийн идэвхтэй бүлэгт ч идэвх сулрах сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ийм зүйл ажиглагдаж байна.

 

Улс төрийн оролцоо гэж яг юу болох, манай залуучуудын оролцоо улс төрд хэрхэн хандаж буй талаар залуусын төлөөлөл санал бодлоо хуваалцав. 

 

Хуульч Б.Намуундарь: Би өөрөө хуульч мэргэжилтэй. Тиймдээ ч улс төрийн мэдлэгийг аль оюутан байхаасаа л судалж, мэдсэн. Миний хувьд дээд албан тушаалтан хэдий чинээ солигдоно төдий чинээ улс орны хөгжил удаашрах тийшээ хандана гэж харж байна. Учир нь анхнаасаа буруу төлөвлөгөө гаргаж, буруу тооцоолол хийсэн хотын даргын ажлын хэсгээс болж дараа дараагийн дээд албан тушаалтнууд хохирч иргэдийн хараалыг иддэг. Нэг буруу зүйл хийсэн бол сэтгэлийн хөөрлөөр огцрох бус алдаагаа засаж, дараа нь нэр төртэй огцрох хэрэгтэй шүү дээ. Огцорлоо гэхэд дараагийн хотын даргаар сонгогдох хүн бас л иргэдийн хэл аманд орно. Энэ бол асар урт хохирлын гинжин хэлхээ болж байна гэж ойлгож байгаа юм. Одоогийн залуус их хэрсүү улс төрийн мэдлэг сайтай болсон. Бид хэн нэгний авлига болон бусад булхайг нийгэм даяараа зарлаж, нэгдэж чадаж байгаа учраас ирэх сонгуульд зөв хүмүүсийг сонгож чадах байх гэсэн итгэлтэй байна.

 

МУИС Хууль зүйн тэнхимийн III курсын оюутан Л.Маралмаа: Бид өнөөдөр ямар нийгэмд амьдарч байна, ирээдүйд ямар нийгмийг бүтээх гэж явна, үүний гол утга санаа юу байх бол гэх мэтчилэн асуулт хүн бүхэнд тулгардаг. Тухайлбал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм бүтээх тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ нийгмийн гол үндэс, үнэт зүйлс, суурь зарчим гэж юу вэ? Энэ бүх асуултын хариултыг нийтээрээ, ялангуяа залуус бид ухамсарлаж, ойлгох цаг тулж ирээд байна. 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж, Монголын түүхэнд хамгийн үнэ цэнэтэй хувь хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Хүнд байгалиас заяасан гол эрх, эрх чөлөөг олж өгсөн гэдгээрээ их ач холбогдолтой хувьсгал болсон гэж би боддог. Тиймээс бидний үеийн залуус өнөөдөр ардчиллын үнэ цэнэ, үйл хэргийг үргэлжлүүлэх, түүчээлэх, буухиалах хариуцлагатай цаг хугацаанд ирсэн. Цаашид ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа бэхжихэд залуучуудын оролцоо ямар үүрэгтэй, нөлөөтэй вэ гэдгийг хэлэлцсэн “Шинэ давалгаа”-г эхлүүлэх ёстой гэж харж байна.

 

Иргэн Х.Отгон: Улс төрчдийн гол зорилго бол ялалт байгуулах шүү дээ. Санал авахын тулд бүхнийг хийдэг. Өөрт нь санал өгдөг хүмүүсийн хүсэл зорилгыг олж мэдэж, түүнийг биелүүлэхийг зорьдог. Ахмадууд саналаа идэвхтэй өгдөг учраас хоёр том нам зүүний үзэл буюу халамжийн бодлого дээр ам уралдуулсаар ирсэн. Харин залуучуудад тулгарч буй нийтлэг асуудлыг огт хөөцөлдөлгүй орхигдуулдаг. Залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр, улс төрийн хамгийн хүчтэй бүлэг мөртлөө сонгуульд төдийлөн идэвхтэй биш байгаа тул тэдний асуудал бодлогод тусгагдалгүй үлддэг. Саяхан ажлаасаа татан буугдсан хотын дарга болон түгжрэлийн сайд төрийн хайр, нийслэлчүүдийн итгэлийг даасан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ гаднаас нь орилох биш дотроос нь өөрчлөх гэж үзье" хэмээн санал бодлоо хуваалцсан юм. 

 

Залуучууд нэр цэвэр, боловсрол өндөр, шинийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, ёс зүйтэй улс төрчийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл тэд төгс улс төрчийг хүсээд байна. Гэтэл амьдрал дээр энэ нь ховор шүү дээ. Гэхдээ залуус энэ эрчээрээ улс төрчид болон бусад дээд албан тушаалтнуудын авлига болон бусад болохгүй зүйлсийг илчлээд байвал Монголын ирээдүй өнгөлөг харагдаж байна. 

Shuud.mn
Сонин хачин
MAN - namiihan Tanar yu bodoj baina !:
Zaluuchuud " MAN - namiig Yzen yadaj heleh Ygui bolj baina ! MAN - namiihan asar ih Asuudaltai bainaa ! Geed baina , Tun Udahgui Niigmeeree - Ard - Tumneeree - MAN - namiig Yzen yadah hemjeend ochih geed baina shuu !!!
2023-10-05
Сонгуулийн ШОУ эхэлчихсэн эрчээ авах нь цаашдаа хөгшчүүлийг , оюутан залуусыг амар заяа үзүүлэхгүй элдэв жагсаал цуглаанд ФОН болгох гэж хэдэн төгрөг өгөөд их зовооно доо төрийн ажилыг ч хийлгэхгүй дээ
2023-10-04
АН залуус гээд идэж ууж мурих хулгайлахыг дэлгэрүүлсэн шүү дээ. одоо бас яах гээд байгаа юм. улс төрийн ялтангаа устгадаг болгоод өгчих
2023-10-04