Монголын Уулчдын Үндэсний Холбооны таван залуу тамирчид “Ханжоу-2022” Азийн наадмын Тамирчны хотхонд 10 сарын 01-ны өдөр очсон бөгөөд хоёр өдөр бэлтгэл хийлээ.
“Ханжоу 2022” Азийн наадамд манай улсаас Ч.Мандахбаяр, Б.Билгүүн, Б.Мөнхбаатар, Н.Сэлэнгэ, С.Итгэл нарСпорт авиралтын Хурд, Боулдеринг, Багийн хурдны төрлүүдээр өрсөлдөх юм.
Тэмцээн 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд “Shaoxing Keqiao Yangshan” спорт авиралтын төвд болох бөгөөд та бүхэн Тэнгэр телевизээс шууд хүлээн авч үзээрэй.
Уншиж байна |