Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар
Бид БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай санал өгсөн. Салбарын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг хамтын хэлэлцээр. Хөдөлмөрийн хуулийн 20.3-д тухайн салбарт хоёр болон түүнээс дээш үйлвэрчний эвлэл байвал нэг тал болон хамтарч салбарын хэлэлцээр хийнэ гэсэн байдаг. Салбарын хэлэлцээрээр боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлс нийгмийн баталгааг яаж сайжруулахыг шийддэг хэлэлцээр байдаг. Энэ хэлэлцээрт орох саналаа бид есдүгээр сарын 15-нд өгсөн. Гэтэл энэ хугацаанд үйлчвэрний эвлэлээ дэмжиж байх ёстой МҮЭХ-ноос манайхыг хууль бус хэмээн зарласан. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зүгээр нэг ТББ хамтын хэлэлцээрт ордоггүй гэсэн. Энэхүү асуудлын үүднээс өнөөдөр эсэргүүцлээ зарлаж байгаа юм. Бидний саналын хариу өнөөдөр дуусна. Үнэхээр шийдэхгүй бол бид маргаашнаас багш нар өлсгөлөн зарлана.
Боловсролын яаманд тавьж буй шаардлага нь багш нарын цалинг даруй 1000 долларт хүргэх төлөвлөгөө гаргаж нийгэмд танилцуул. Сүүлийн 30 жил Монгол багшийн цалин 300 долларт эргэлдсэн. Долларын ханш өсөх тусам цалингийн ханш унаж байдаг тогтолцоотой байгаад байна. Маш яаралтай 2-3 жилийн дотор багшийн цалинг 1000 долларт хүргэхийг шаардаж байна.
Сайдын хэлж буй 2.5 сая төгрөгийг хэсэг олон жил ажилласан багш нар авдаг. Харин нийтээрээ ажиллаж буй залуу багш нар 1,273,000 төгрөгийн цалин авч байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийх ямар ч боломжгүй.
2024 оны 01 дүгээр сарын 01-нээс багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Илүү дутуу нэмэгдэл гэж багш нарыг алагчлан үзэхийн оронд бүгдийнх нь үндсэн цалинг нэммээр байна.
Уншиж байна |