Ханжоу-2022: О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв
2023-10-02

Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.

 

Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарснаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.

 

Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав.

Shuud.mn
Сонин хачин