Ханжоу-2022 Азийн наадам үргэлжилж байна. Өчигдөр /2023.10.01/ боксын эрэгтэй -63.5 кг жинд шигшээ багийн тамирчин Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа.
Туркменистан, Узбекистаны тамирчдыг ялж шөвгийн наймд шалгараад байсан түүний хувьд өчигдөр Казахстаны боксчныг ялж хагас шигшээд шалгарсан юм.
Энэ онд Ташкентад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 32 настай Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тайландын Бунжон Синсиритэй тулалдана.
Уншиж байна |