Монголчууд багийн спортоор дэлхийд тэргүүлэх боломжтойгоо дахин батлав
2023-10-02

 

Монголд багийн спорт хөгжих­гүй байна гэдэг. Аргагүй л дээ, ба­гийн спортоор сүртэй амжилт гар­гаж байгаагүй болохоор тэр шүү дээ. Нөгөө талаас манай улс ба­гийн спортод анхаараад, хөрөнгө мөн­гө зарцуулаад сүйд болсон юм байх­гүй. Чөлөөт, жүдо, буудлага, бокс тэргүүтнээ л бага сага ан­хаарч, түүний хүчээр Олимп, дэл­хийн аваргуудтай болсон байх. Харин ойрын хэдэн жилд сагсан бөмбөг болон бусад бүх төрлийн багийн спортын тамирчид Азидаа төдийгүй дэлхийд танигдаж эхэллээ. Үүний нэгэн жишээ бол:

 

Ханжоу-2022 Азийн наадам үргэлжилж байна. Өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.  Ийнхүү тэд "Ханжоу 2022" Азийн наадмаас багийн спортын төрлөөр Монголын анхны медалийг авчирсан юм. 

 

Харин тус тоглолтын араас тэмцээний турш нэг ч хожигдоогүй байсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг финалд Хятадын шигшээ багтай тоглож 21-12 харьцаагаар хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид ийнхүү 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш 49 жилийн дараа багийн спортын төрөлд медаль хүртэж буй нь энэ юм.

 

Энэхүү медаль нь Монголын шигшээ багийн Ханжоу 2022 Азийн наадмаас авсан гурав дахь мөнгөн медаль байв.

 

Ханжоу-2022 Азийн наадмаас дараах багийн төрлүүдээр медаль хүртлээ. 

 

 

Урт бууны 10 метр зайн төрөл: Эмэгтэй багийн урт бууны 10 метр зайн дасгалд О.Есүгэн, Ч.Нарантуая, Г.Нандинзаяа нар хүрэл медаль хүртсэн.

 

 

Жүдо багийн барилдаан: Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл, Г.Алтанбагана, Л.Энхрийлэн, Б.Ням-Эрдэнэ, Д.Номинзул нар жүдо бөхийн багийн барилдааны төрөлд хүрэл медаль хүртсэн билээ. 

 

И-Спорт: Өнөөдөр ДОТА2-ын баг алтан медалийн төлөө Хятадын шигшээ багийн эсрэг өрсөлдөнө. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
МОНГОЛ УЛС НЭГ Ч АЛТ БАЙХГУЙ . АЛТ АВСАН УЛСУУД ЯМАР ИХ БАЙНА АА
2023-10-02
Bayar hurgiye. Sain bna.
2023-10-02