Ханжоу 2022 Азийн наадмын буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууныманай улсыг төлөөлөн Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг, Ц.Анударь нар өрсөлдлөө.
Энэ дасгалд БНХАУ-ын Нан Жао, Жиан Раншин нар Азийн наадмын урьдчилсан шатны рекордыг ижил амжилтаар буюу 581 оноогоор шинэчилсэн юм.
Манай буудагчдаас Э.Хишигдэлгэр 570 оноогоор 24-т, Т.Баярцэцэг 569 оноогоор 28-д, Ц.Анударь 568 оноогоор 32-т жагсаж, багийн дүнгээр 8-д бичигдлээ.
Энэ төрөлд Энэтхэгийн буучид цэц мэргэн нь байж, Свафил Кусале, энэ оны дэлхийн аварга Аишвари Томар нар тус бүр 591 оноогоор урьдчилсан буудлагыг хамтдаа тэргүүлээд зогсохгүй Азийн рекордыг шинэчиллээ.
Харин манай улсаас Н.Баяраа 581 оноогоор 13-т, Б.Эрхэмбаяр 576 оноогоор 20-д, Ц.Мөнх-Эрдэнэ 557 оноогоор 44-т орлоо. Багийн дүнгээр 1714 оноогоор эрчүүд 11-т бичигдсэн юм.
Уншиж байна |