Энэ сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад сураггүй алга болсон долоон настай “С” хүү өчигдөр нас барсан байдалтай олдсон.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан ДОЛООН настай “С” хүү энэ сарын 28-ны 18 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газар дэрсэн дундаас нас барсан байдалтай олдсон.
Одоогоор цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдуулан 34 настай эрэгтэй Б гэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Бага насны хүүхдээ алдсан эцэг эхийн сэтгэлзүй хүнд байгаа учир ар гэр болон хувийн амьдралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Уншиж байна |