Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг-Их засаг” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулж байна. Улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд сууриа тавьсан уг цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулахаар "Эл Си Би" ХХК бүтээн байгуулж байна.
Тус цогцолборын нэг хэсэг болсон Шихихутагийн хөшөөг зэвэрдэггүй ган төмрөөр урлан бүтээжээ. УГЗ Д.Эрдэмбилэгийн бүтээл болох тус хөшөө нь нийт 5 метрийн өндөртэй бөгөөд монгол бичгээр Шихихутагийн 56 хуулийг багтааж өгснөөрөө онцлог аж.
Цогцолборын дотор Музейн заал, 42 хүний суудалтай кино театр, хүүхдийн тоглоомын өрөө, сан хөмрөгийн өрөөнөөс гадна оффисын зориулалтаар ашиглах 10 өрөөг төлөвлөжээ. Мөн гадна талдаа 60 автомашин, таван автобус, таван дугуйны зогсоолтой, 10 гаруй төрлийн навчит модтой цэцэрлэгт хүрээлэнтэй байх аж.
Уншиж байна |